IELTS унших хэсэгт өндөр оноо авах арга

Унших хэсэг дээр оноогоо нэмэгдүүлэх аргууд

1) Унших хэсэгт орж ирдэг асуултын төрлүүдийг судлах

Ойролцоогоор 14 өөр төрлийн дасгал энэ хэсэгт орж ирдэг бөгөөд асуулт болгонд зөв хариулах арга техникийг мэддэг байх хэрэгтэй. Зарим асуултад дарааллын дагуу хариулж болдог бол зарим нь үгүй. Эдгээр өөр төрлийн дасгалуудыг ялгаж мэдсэнээр цагаа хэмнээд зогсохгүй, зөв хариултаа хурдан олж мэдэхэд тусална.

2) Skimming болон scanning

IELTS-н шалгалт өгч байх үедээ skim болон scan аргуудыг ашиглах хэрэгтэй. Асуултыг уншихаас өмнө өгөгдсөн эхийн ерөнхий санааг ойлгоход skimming аргыг ашигладаг ба тухайн эхийг нэг бүрчлэн ойлгох албагүй. Skimming хийж байхдаа бүлэг (paragraph) тус бүрт гарч байгаа гол үгнүүдийг тэмдэглэн 2-3 минутанд багтаан хийх хэрэгтэй. Харин унших хэсгээс асуултыг хариуг нарийвчлан харж оноосон нэр, тоо баримт, он сар өдөр зэргийг олохыг хүсвэл scanning аргыг ашиглах хэрэгтэй.

3) Унших хурдаа нэмэх

1 цагт багтаан дуусгах байдаг тул энэ хэсэгт цагийг хатуу баримтлах ёстой. Тиймээс асуултандаа хурдан хариулахын тулд унших хурдаа нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд мэдээллийг хурдан олж байршуулахад туслах scanning аргад суралцах хэрэгтэй.

4) Унших хэсгийг бүгдийг нь ойлгох хэрэггүй

Хариултуудыг оновчтой байрлуулах нь таны хийх ёстой ажил. Ихэнх асуултууд нарийвчилсан мэдээллийг зөв газар нь байршуулах, мэдээлэл агуулсан хэсгийг олж утга санааг ойлгох чадвартай эсэхийг тань шалгадаг. Харин гарчиг, бүлэгт нэр өгөх хэсэгт бүлэг болгоныг дэлгэрэнгүй унших хэрэгтэй.

5) Үгийн сангаа нэмэгдүүлэх

Оноогоо нэмэгдүүлж чадахгүй байгаа шалтгаануудын нэг нь үгийн баялаг дутмаг байдал юм. Утгыг мэдэж авах гэж цээжлэхийн оронд нь тухайн үгийг хэзээ хэрэглэж болох, болохгүйг сайн мэддэг байх хэрэгтэй. Хамт хэрэглэгддэг үгнүүдийг унших дасгал хийж байхдаа тэмдэглэж аван зөв хэрэглэж хэвших хэрэгтэй.

6) Түлхүүр үгнүүд

Асуулт болгон мэдээллийг олж, зөв хариултыг сонгоход туслах түлхүүр үгнүүдтэй. Тийм учраас зөв түлхүүр үгнүүдийг олж, оновчтой ашиглаж сурах аргад суралцах хэрэгтэй. Түүнчлэн гол утга санааг өөр хэлбэрээр илэрхийлсэн(paraphrasing) эсэхийг нягталж үзэх нь чухал юм.

7) Дүрэм

Хураангуй мэдээлэл болон өгүүлбэр гүйцээх асуултуудад зөв дүрэм ашиглах шаардлагатай болдог. Түүнчлэн зөв хариултыг дүрмийн мэдлэгийн тусламжтай олж мэдэх боломжтой.

8) Дасгал сургуулилтаар чадвараа төгс болгох

Байнга давтаж, сургуулилж байж унших чадвар сайжирна. Тиймээс хэрэгтэй ном, интернетэд байрласан материалууд дээр тогтмол ажиллах хэрэгтэй.

9) Хэцүү унших хэсгүүд дээр ажиллаж хэвших

Шалгалтанд бэлдэх цаг байгаа бол таньд хүндрэлтэй санагддаг хэсэг дээрээ төвлөрөн олон төрлийн сэдвүүдийг мэддэг болоорой. BBC мэдээ үзэх, сонин болон шинжлэх ухааны нийтлэл уншиж, үг хэллэгээ баяжуулах нь унших чадвараа нэмэгдүүлэх, оноогоо өсгөх боломжийг олгоно.

10) IELTS-н унших дасгалыг хийх

IELTS-н номнууд болон интернетэд байрлаж байгаа унших эх сурвалжууд дээр ажиллах хэрэгтэй. Ингэснээр асуултын өөр өөр төрлүүдийг олж мэдэн, унших чадвараа нэмэгдүүлэх, өөрийн тань түвшин хаана байгааг мэдэхэд тусална. IELTS Cambridge Test-н номнуудыг ашиглаж болно.

11) Өөрийн сул талаа олж мэдэх

Өөрийн сул талаа олж мэдэхгүй бол хэрхэн хөгжихөө мэдэхгүй. Унших хэсгийг буруу ойлгосноос үүдэн оноо алдаж байвал англи хэлний дүрэм болон үг хэллэгээ сайжруулаарай. Зөв мэдээллийг олж чадалгүй эсвэл асуултаа ойлгохгүй байгаагаас үүдэн оноо алдах, цагтаа амжихгүй байх зэргээс үүдэн оноо алдаж байгаа нь таны ашиглаж байгаа арга барил, төлөвлөгөө бурууг илтгэх бөгөөд гүйцэтгэлээ нэмэгдүүлэхэд цаг гарган ажиллаад үзээрэй.

12) Бодитой хандах

Өөрийн түвшингээ муу гэж бодож байгаа бол IELTS-н 7 оноо авна гэж хүлээх хэрэггүй. Өөртөө бодитой хандаарай.

13) IELTS-н унших хэсгийг хийх өөрийн гэсэн төлөвлөгөө гаргах

  1. Үгийн сангаа баяжлуулах, өгүүлбэрийн утга санааг алдагдуулалгүй өөр бүтцээр илэрхийлсэн хэсгийг таньж сурах

  2. Асуултын төрлүүд дээр ажиллах

  3. Мэдээллийг олж байршуулах хурдаа нэмэх

  4. Бие даан унших дасгал хийн ур чадвараа сайжруулах

  5. Жишиг шалгалт хийж оноо болон ахиц дэвшил гарсан эсэхийг шалгах гэх мэт

14) Бэлтгэл хийх

Бусад шалгалтуудтай адил таньд бэлтгэл хэрэгтэй. Унаган англи хэлтэй хүмүүс ч өөр өөр төрлийн асуултууд дээр бэлтгэл хийн чадвараа зөв хөгжүүлдэг тул та ч бас энэ аргыг ашиглах хэрэгтэй.