top of page
Open Book

Scholarships

GREAT OPPORTUNITY FOR PROFESSIONAL WITH PURPOSE

Our scholarship programme aims to motivate and support our students in their ACCA journey by recognising their efforts and commitment.

Scholarship for Achiement - 50% of tuition fee of next ACCA course

Scholarship for Diligence - 30% of tuition fee of next ACCA course

Colorful Book Spines
dec 2020.jpg

December 2020

ACCA programme Scholarship for December 2020 intake

Scholarship for Achievement

Scholarship for Persistence/Diligence

Erdenetungalag.png

December 2020 exam

Scholarship for Achievement

"GAPE Академийг сонгосон маань миний хувьд өмнөө тавьсан зорилгодоо хүрэх хурдасгуур хүч болж өгсөн гэж боддог. Шалгалтанд бэлтгэх явцдаа зорилгодоо хүрэхэд дан ганц хичээл зүтгэлээс гадна цаг, нөөцөө оновчтой хуваарилах, зөв арга тактикаар системтэй сургалт авах нь маш чухал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авсан. Мөн сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж буй залуучуудын дунд орж, анги хамт олон болж бэлдэх нь их дэмтэй, долоо хоног бүр хичээл ордог өдрөө хүлээдэг, гоё эерэг эрчмээр цэнэглэгдчих шиг санагддаг байсан. Миний хувьд өглөө бүр тогтмол 1-2 цагийг хичээлдээ зарцуулж, хичээл орох үедээ тухайн цаг мөчийг хичээлдээ бүрэн зориулаад, даалгавраа цаг хугацаанд нь хийж явсан. Мөн шалгалтанд сэтгэл санаагаа яаж бэлтгэх, цагаа яаж зарцуулах гээд GAPE-ээс өгч байсан зөвлөгөө, тактик аргууд их тусалсан. Эхний шалгалтандаа тэнцээд, бүр тэтгэлэг авах болсондоо баяртай байна. Мундаг мэдрэмжтэй, чадвартай, сэтгэлтэй багш нартаа маш их баярлалаа."

ундармаа.png

December 2020 exam

Scholarship for Persistence

"Миний бие СЭЗДС төгсөөд 20 жил нягтлан бодогч мэргэжлээрээ ажилласан. Мэргэжлийнхээ дагуу Олон улсын хэмжээний АССА шалгалт бэлтгэдэг GAPE Академид сураад эхний шалгалтандаа тэнцсэн. Хурдацтай хөгжиж буй нийгэмд завгүй ажилтай миний хувьд цаг боломжоо төлөвлөн, өндөр мэдлэгтэй залуу багш нараас орчин үеийн мэргэжлийнхээ өндөр түвшний мэдлэгээс сурч хөгжиж байгаадаа үнэхээр их талархсанаа илэрхийлье. Мэргэжлийнхээ сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээлэл, чиг хандлагын талаар байнга хуваалцаж, мөн шалгалтанд бэлтгэх туршлага, арга барилаа харамгүй зөвлөж, үнэхээр их урам зориг өгч байсан Gape-ийн багш нартаа баярлалаа. Мөн бас дараагийн шалгалтанд бэлтгэх сургалтанд надад “ТУУШТАЙ ОЮУТАН” номинацийн анхны тэтгэлэг болох 30%-ийн хөнгөлөлтийн эрх өгсөнд үнэхээр их баярлаж байна."

jun 2021.png

June 2021

ACCA programme Scholarship for June 2021 intake

Scholarship for Achievement

Scholarship for Persistence/Diligence

bilguun.png

June 2021 exam

Scholarship for Achievement

Scholarship for Achievement - "Шилдэг оюутан" тэтгэлгийн эзнээр шалгалтын амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн Н.Билгүүн тодорлоо.
Н.Билгүүн:
"Би өнгөрсөн 3-р сараас эхлээд F6, Taxation-ы хичээлд сууж 6 сард шалгалтаа өгж тэнцсэн. Хичээлийн дийлэнх хувь онлайнаар орсон ч гэсэн багш маань их чадварлагаас гадна хичээл нь өөрөө маш сонирхолтой байсан учраас ямар ч хүндрэл байгаагүй. GAPE-ийн бүх багш нартаа баярлалаа."

amgalan.png

June 2021 exam

Scholarship for Persistence

Scholarship for Persistence - "Тууштай оюутан" тэтгэлгийн эзнээр хичээл зүтгэл, тууштай байдлаар бусдыгаа манлайлсан Ц.Амгалан тодорлоо.

Ц.Амгалан:

"Олон улсын хэмжээний ACCA шалгалтанд бэлдэх шийдвэр гарган GAPE академийг сонгосон минь хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байлаа. Эхний шалгалтандаа амжилттай тэнцэхэд бүхийл боломжоор оюутнууддаа туслалцаа үзүүлдэг GAPE -н хамт олонд мөн мундаг мэдлэг чадвартай, чин сэтгэлээсээ урам өгч хурцалж дэмжиж байсан А.Жаргалмаа багш болон бусад багш нартаа талархал илэрхийлье. Энэ хүнд цаг хугацаанаас үл хамааран сургалтыг маш чанартайгаар үр дүнтэй зохион байгуулж гэрт нь хүртэл сургалтын материалыг хүргэж өгч байсан найдвартай чадварлаг хамт олонд баярлалаа."

jun 2021.png

June 2021

ACCA programme Scholarship for June 2021 intake

Scholarship for Achievement

Scholarship for Persistence/Diligence

Enkhtuul.png

June 2021 exam

Scholarship for Achievement

Scholarship for Achievement - "Шилдэг оюутан" тэтгэлгийн эзнээр шалгалтын амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн Ч.Энхтуул тодорлоо.

Ч.Энхтуул:

"Юуны өмнө ACCA болох аялалаа эхлүүлэн хөл хорины үеийг ашиглан шалгалтандаа бэлдэж тэнцээд, бүр эхний шалгалтаараа “Шилдэг оюутан” тэтгэлгийг авч чадсандаа туйлын их баяртай байна.

Миний хувьд завгүй ажил амьдралын зэрэгцээ мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй сайжруулж, зорилгодоо хүрэх замдаа GAPE Академийн мундаг багш нарын тус дэмжлэгийг авах нь хамгийн зөв сонголт болсон гэж боддог. ACCA-д элсэх бичиг баримтаа бүрдүүлэхээс эхлээд бүртгэл үүсгэх, шалгалтанд бүртгүүлэх гээд бүхий л үе шатанд зааж зөвлөж тусалдаг, мөн Exemption fee маш сайн хямдардаг нь үнэхээр таалагдсан. GAPE-с өгч буй зөвлөгөө, шалгалтын арга тактикууд, цагаа хэрхэн зөв, оновчтой хуваарилж шалгалтандаа сайн үр дүн гаргах талаарх багшийн туршлага гээд бүх зүйл нь маш их хэрэг болсон гэдгийг хэлмээр байна. Мундаг сэтгэлтэй багш нартаа маш их баярлалаа.

Хэрвээ та яг одоо эргэлзэж суугаа бол цаг алдалгүй GAPE рүү очоод ACCA-д хүрэх аялалаа эхлүүлээрэй гэж хэлмээр байна. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэдэг дээ."

battsetseg.png

June 2021 exam

Scholarship for Persistence

Scholarship for Persistence - "Тууштай оюутан" тэтгэлгийн эзнээр хичээл зүтгэл, тууштай байдлаар бусдыгаа манлайлсан Н.Батцэцэг тодорлоо.

Н.Батцэцэг:

"GAPE-нхээ хамт олон болон эрхэм багш нартаа баярлалаа.

ACCA зэрэг авах амаргүй хэдий ч сонирхолтой, сурах зүйлс ихтэй аялалдаа GAPE-н багш нараараа чиглүүлж байгаадаа маш их баяртай байна. Мэргэжлээрээ багагүй хугацаанд ажилласны дараа ACCA-н шалгалтанд бэлтгэх шийдвэр гаргасан минь өөрийгөө дахин нээх, сорих, мэдлэг мэдээлэл, ур чадвараа нэмэгдүүлэх, суралцах, хөгжих бүх талын боломжийг олгож байна.

GAPE-н гол онцлог нь багш нар маань хүн тус бүртэй тулж ажиллаж, зөвлөж чаддаг ба хамгийн гол нь чи чадна гэсэн урам зоригийг өгч чадсан явдал юм. Хэд хэдэн шалгалт өгч тэнцээд Тууштай оюутны шагнал авч байгаад туйлаас баяртай байна."

jun 2021.png

December 2021

ACCA programme Scholarship for December 2021 intake

Scholarship for Achievement

Scholarship for Persistence/Diligence

Uyanga PM.png

December 2021 exam

Scholarship for Achievement

Scholarship for Achievement - "Шилдэг оюутан" тэтгэлгийн эзнээр шалгалтаа 85% амжилттай өгч бусдыгаа тэргүүлсэн У. Уянга тодорлоо.

У. Уянга: "Миний хувьд FIA түвшинээс дараагийн F level рүү шилжээд үзсэн хамгийн анхны хичээлүүд дээрээ Шилдэг оюутнаар шалгарсандаа маш их баяртай байна. Шалгалтуудаа хэрхэн яаж даван туулах талаар нэмэлт мэдээллүүд өгч, хичээлийн бус цагаар хүртэл үргэлж заан зөвлөсөөр ирсэн багш нартаа, GAPE -н хамт олондоо чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье."

Anudari Sh..png

December 2021 exam

Scholarship for Persistence

Scholarship for Persistence - "Хичээнгүй оюутан" тэтгэлгийн эзнээр хичээл зүтгэл, тууштай байдлаар бусдыгаа манлайлсан Ш. Анударь тодорлоо.

 

Ш. Анударь: "PM хичээл нь Applied Skills түвшний миний хамгийн эхэнд өгсөн шалгалтуудын нэг байсан. Эхлээд их хэцүү байна байх гэж санаа зовж байсан ч хичээл нь сонирхолтой байсан учраас дуртай бэлддэг болсон. Мөн хамгийн гол нь багш маань их сэтгэлээсээ хичээлээ зааж, хүүхэд болгоныг тэнцээсэй гэсэн хүслээр тусалж дэмждэг байсан. Багш болон GAPE-ынхандаа баярлалаа!"

jun 2021.png

December 2021

ACCA programme Scholarship for December 2021 intake

Scholarship for Achievement

Scholarship for Persistence/Diligence

Uyanga FR.png

December 2021 exam

Scholarship for Achievement

Scholarship for Achievement - "Шилдэг оюутан" тэтгэлгийн эзнээр шалгалтаа 84% амжилттай өгч бусдыгаа тэргүүлсэн У. Уянга тодорлоо.

У. Уянга:

"Миний хувьд FIA түвшинээс дараагийн F level рүү шилжээд үзсэн хамгийн анхны хичээлүүд дээрээ Шилдэг оюутнаар шалгарсандаа маш их баяртай байна. Шалгалтуудаа хэрхэн яаж даван туулах талаар нэмэлт мэдээллүүд өгч, хичээлийн бус цагаар хүртэл үргэлж заан зөвлөсөөр ирсэн багш нартаа, GAPE -н хамт олондоо чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье."

N.Bilguun.png

December 2021 exam

Scholarship for Persistence

Scholarship for Persistence - "Хичээнгүй оюутан" тэтгэлгийн эзнээр хичээл зүтгэл, тууштай байдлаар бусдыгаа манлайлсан Ш. Анударь тодорлоо.

Ш. Анударь:

"PM хичээл нь Applied Skills түвшний миний хамгийн эхэнд өгсөн шалгалтуудын нэг байсан. Эхлээд их хэцүү байна байх гэж санаа зовж байсан ч хичээл нь сонирхолтой байсан учраас дуртай бэлддэг болсон. Мөн хамгийн гол нь багш маань их сэтгэлээсээ хичээлээ зааж, хүүхэд болгоныг тэнцээсэй гэсэн хүслээр тусалж дэмждэг байсан.

Багш болон GAPE-ынхандаа баярлалаа!"

jun 2021.png

December 2021

ACCA programme Scholarship for December 2021 intake

Scholarship for Achievement

Scholarship for Persistence/Diligence

B.Angarag.png

December 2021 exam

Scholarship for Achievement

Scholarship for Achievement - "Шилдэг оюутан" тэтгэлгийн эзнээр шалгалтаа амжилтаар бусдыгаа тэргүүлсэн Б. Ангараг тодорлоо.

Б. Ангараг:

"Би GAPE төвд 2 дахь удаагаа сургалтад сууж байна. FM хичээлийг заасан Шагж багшдаа юун түрүүн маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Хувь хүний сурах арга барил болон тухайн хүний онцлогт тохируулан хичээлээ өөрийн болгох зөвлөгөөг өгч байсан нь энэ удаа надад маш их тус боллоо. 2 удаагийн сургалтад сууснаар зөвхөн мэдлэгээ нэмээд зогсохгүй хичээлийн агуулгаа амьдралд хэрэглэх талаар үлгэр жишээ болсон багш нараар хичээл заалгасан нь миний хувьд бас нэгэн бонус байлаа. Цар тахлын амаргүй үед GAPE төв суралцах боломжоор ханган хариуцлагатай байсанд мөн талархал илэрхийлье. FM хичээлийн үеэр Шагж багш тусгайлан цаг гарган Монголын нөхцөлд сурсан мэдлэгээ ашиглан хэрхэн судалгаа хийснээ бидэнтэй хуваалцан бодит жишээн дээр туршиж, харилцан ярилцсан нь онцгой сэтгэгдэл үлдээсэн. Энэ удаагийн тэтгэлэг надад цаашдаа илүү амжилттай сурах урам өгч байна. GAPE төвийн хамт олонд баярлалаа амжилт хүсье."

Munkhtuya.png

December 2021 exam

Scholarship for Persistence

Scholarship for Persistence - "Хичээнгүй оюутан" тэтгэлгийн эзнээр хичээл зүтгэл, тууштай байдлаар бусдыгаа манлайлсан Э.Мөнхтуяа тодорлоо.

Э. Мөнхтуяа:

"ОУ-ын Мэргэшсэн нягтлан бодогч - АССА цол горилох шалгалтад бэлдэх үүд хаалгыг нээж өгсөн GAPE-н хамт олонд болон Financial Management хичээл орсон Б.Шагж багшдаа талархснаа илэрхийлэе. Хамгийн анх өгсөн шалгалтандаа тэнцээд, Тууштай оюутнаар шалгарсан нь миний хувьд маш том дэмжлэг болсон үйл явдал байлаа. Мөн энэ сурсан мэдлэг маань аль хэдийн бусдад болон өөрт минь сайнаар хэрэгжээд эхэлсэн тул маш өндөр сэтгэл ханамжтай байна. Мэдлэг хэзээ ч илүүддэггүй. Бүх өөрөө өөрийгөө хөгжүүлж байгаа, хөгжүүлэхээр төлөвлөж байгаа болон өөрөө ч үүнийгээ мэдээгүй байгаа гээд бүх хүнд амжилт хүсье. "

jun 2021.png

December 2021

ACCA programme Scholarship for December 2021 intake

Scholarship for Achievement

Scholarship for Persistence/Diligence

B.Nyamsuren.png

December 2021 exam

Scholarship for Achievement

Scholarship for Achievement - "Шилдэг оюутан" тэтгэлгийн эзнээр шалгалтын амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн Б. Нямсүрэн тодорлоо.

Б.Нямсүрэн:

"Юуны түрүүнд тусалж дэмждэг багш нартаа барлалаа. GAPE –ийн зүгээс өгсөн нэмэлт давтлага хичээлүүд нь шалгалтандаа бэлдэхэд их тус болсон. Мөн ашиглаж болох тухтай анги танхим, нэмэлт сургалтын материалаар хангадаг нь шалгалтанд бэлдэхэд их тусалдаг."

Solongo.png

December 2021 exam

Scholarship for Persistence

Scholarship for Persistence - "Хичээнгүй оюутан" тэтгэлгийн эзнээр хичээл зүтгэл, тууштай байдлаар бусдыгаа манлайлсан С. Солонго тодорлоо.

С. Солонго:

“Оюутан болно гэдэг нь шинэ ертөнц, шинэ хүрээлэлд орж олон шинэ сорилттой учирдаг амьдралын чухал том шилжилтийн үе билээ. Энэ үе ээ олон улсын мэргэжлийн түвшний чанартай боловсрол олгогч GAPE-ын хамт олонтой хамт туулахаар сонгосондоо маш их баяртай байдаг билээ.

GAPE Академи нь оюутан сурагчдаа ямагт дэмждэгийн нэг жишээ болох "Scholarship for Persistence - Хичээнгүй Оюутан" тэтгэлгийг авсандаа үнэхээр их урамшиж байна.

ACCA-ын II-р түвшний сонирхолтой ч амаргүй шалгалтуудыг тууштай байж давсан гол түлхүүр нь би бус яалт ч үгүй өндөр түвшний мэргэжлийн мэдлэг туршлагатай багш зааварлагчдын хичээл зүтгэл, зөвлөгөө, сэтгэлийн урам болон ямар ч үед мэдлэг мэдлэгээ харамгүй хуваалцдаг ACCA-ыг сонгон GAPE-д суралцаж буй зорилго нэгтэй оюутан сурагчдын маань дэмжлэг туслалцаа байсан билээ.

Олон улсын мэргэжлийн өндөр түвшний боловсролыг олон олон оюутан GAPE Академи-аар дамжуулан сурч, мэргэжлээ дээшлүүлж мөн "Хичээнгүй Оюутан" тэтгэлгийг хүртээсэй гэж хүсэж байна.

GAPE-ын хамт олондоо маш их баярлалаа.”

Scholarship 2021-2022.png

March 2022

ACCA programme Scholarship for March 2022 intake

Scholarship for Achievement

Scholarship for Persistence/Diligence

Scholarship lw 50.png

March 2022 exam

Scholarship for Achievement

Scholarship for Achievement - "Шилдэг оюутан" тэтгэлгийн эзнээр шалгалтын амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн У.Уянга тодорлоо.

У.Уянга:

"Миний хувьд дахин нэг удаа шилдэг оюутан тэтгэлэг авч байгаадаа маш их баяртай байна. Чанартай сургалт тухлаг орчноор хангаж, шалгалтуудаа даван туулахад бүхий л талаар үргэлж тусалж дэмжсээр ирсэн багш нар болон бусад бүх GAPE-н хүмүүстээ маш их баярлалаа. Thank you GAPE"

lw30.png

March 2022 exam

Scholarship for Persistence

Scholarship for Persistence - "Хичээнгүй оюутан" тэтгэлгийн эзнээр хичээл зүтгэл, тууштай байдлаар бусдыгаа манлайлсан Ш.Анударь тодорлоо.

Ш.Анударь:

“GAPE-c дахин тэтгэлэг авсандаа маш их баяртай байна. Шалгалтаа амжилттай давахад тусалсан багшдаа баярлалаа. Хуулийн хичээлийг ойлгомжтой байдлаар зааж, хэцүү сэдвүүдийг сайн тайлбарлаж өгч байсан. Дараа дараагийн шалгалтууддаа улам хичээнээ. GAPE-н бүх оюутнууддаа хандаж хэлэхэд "Бүгдээрээ чадна аа”.

jun.png

June 2022

ACCA programme Scholarship for Jume 2022 intake

Scholarship for Achievement

Scholarship for Persistence/Diligence

tx50.png

June 2022 exam

Scholarship for Achievement

Scholarship for Achievement - "Шилдэг оюутан" тэтгэлгийн эзнээр шалгалтын амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн Ч.Энхтуул тодорлоо.

Ч.Энхтуул:

"GAPE-тай хамт ACCA-д хүрэх аялалаа эхлүүлээд, 2 дахь удаагаа тэтгэлгийн эзэн болсондоо туйлын баяртай байна. Энэ амаргүй замыг дөтөлж өгөхөд маш том дэмжлэг болж байгаа нийт багш нар, хамт олонд баярлалаа. Цаашид үргэлжлүүлэн хичээн суралцах болно."

tx30.png

June 2022 exam

Scholarship for Persistence

Scholarship for Persistence - "Хичээнгүй оюутан" тэтгэлгийн эзнээр хичээл зүтгэл, тууштай байдлаар бусдыгаа манлайлсан М.Одгэрэл тодорлоо.

М.Одгэрэл:

“Миний хувьд АССА-ийн шалгалтууд маш нарийн арга техник дээр тулгуурлан зохиогддог санагдсан. Шалгалтууд нь онол практик хослуулдгаас гадна яг өөрийн гэсэн өвөрмөц техникүүдийг багтаасан байдаг нь арван жил болон их сургуульд өгдөг шалгалтуудаас огт өөр байсан. ACCA-TX хичээлийг анх хараад их хэцүү санагдаж байсан ч GAPE-ийн сургалтанд сууж эхлээд арга техникүүдийг нь хамт заалгаад явахад маш амархан ойлгож сурч байсан. Багш нар нь туршлага, мэдлэгтэйгээс гадна хичээлүүдээ сэтгэл гарган сонирхолтой кейсүүдтэй холбож заадаг нь ойлгоход илүү ойр болгож өгсөн. GAPE дээр хичээлүүдээ заалгасан болохоор л бүх шалгалтууд дээрээ илүү итгэлтэй байдаг даа.”

jun.png

June 2022

ACCA programme Scholarship for Jume 2022 intake

Scholarship for Achievement

Scholarship for Persistence/Diligence

50.png

June 2022 exam

Scholarship for Achievement

Scholarship for Achievement - "Шилдэг оюутан" тэтгэлгийн эзнээр шалгалтын амжилтаараа бусдыгаа тэргүүлсэн Б.Нямсүрэн тодорлоо.

Б.Нямсүрэн:

"Миний анхны P level ийн шалгалт болохоор өмнөх шалгалтуудаасаа илүү их хүчин чармайлт стратеги шаардсан шалгалт байсан болохоор үзэх агуулгаа эрт дуусгаад их дасгалууд дээр ажиллах зарчмаар шалгалтандаа бэлдсэн нь шалгалтандаа дасахад их тус болсон.

Өмнө нь хэдэн шалгалтанд өөрөө бэлдээд өгч байхад хүндрэлтэй талууд байсан. Харин энэ удаад багшаасаа эргэлзэж байгаа юмаа шууд асууж тодруулаад эргээд шалгалтын өмнө хичээлээ дахиад уншихад хүртэл тухайн үед сайн ойлгосон болохоор эргээд санахад амар байсан.

Яг шалгалтан дээр үнэхээр мэдэхгүй танил биш гүйлгээнүүд гарч ирэхэд өмнө нь багшийн хэлж байсан "Мэдэхгүй зүйл гарч ирнэ тэр нь тэр чигтээ шалгалтандаа унана гэсэн үг биш, тэр дундаас өөрийнхөө хийж чадах, оноо авах зүйлсээ хийх хэрэгтэй" гэсэн нь санаанд орж аль болох л сандрахгүй, хариулж чадах оноо авах зүйлээ бичээд л дараагийн асуултандаа орсон. Бас нэг анхаарах зүйл нь яг өмнө нь хийж байсан мэддэг асуултууд таархаар тэр асуултанд мэддэг бүх юмнуудаа бичиж цагаа алдах гээд байдаг талтай санагдсан учир цаг давчуу үед оноо болох час хийсэн 2 point-г л сонгож бичих нь чухал юм билээ.

Энэ бүх шалгалтын чухал хэрэгтэй стратегийг хэвшүүлж, яг шалгалтын үеэр шоконд орохоос сэргийлж өмнө нь хэлж сануулдаг байсан багшдаа баярлалаа."

30.png

June 2022 exam

Scholarship for Persistence

Scholarship for Persistence - "Хичээнгүй оюутан" тэтгэлгийн эзнээр хичээл зүтгэл, тууштай байдлаар бусдыгаа манлайлсан Б.Тэмүгэ тодорлоо.

Б.Тэмүгэ:

“CAT-с эхлүүлээд ACCA цол хүртэл нийт 12 жилийн хугацаанд суралцаж, олон саад бэрхшээлийг тууллаа.

ACCA сурч байгаа оюутнууддаа урам, зориг өгөх зорилгоор өөрийн туршлагаас хуваалцвал шалгалтанд унасан ч шантралгүй, зорилгоо бодон улам хичээгээд явахад эцэст нь энэхүү цолоо эзэмшин, зорилгодоо хүрэх болно.

Сүүлийн шалгалтанд бэлтгэж, тэнцэхэд минь тусалж, дэмжиж, маш их хувь нэмэр оруулсан GAPE хамт олондоо талархал илэрхийлье.”

bottom of page