GAPE - ACCA хөтөлбөрийн тухай

ACCA нийгэмлэгийн тухай

АССА бол хамгийн алсын хараа сайтай нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага. Эдийн засаг өсч хөгжихөд нягтлан бодох бүртгэл маш чухал гэдэгт итгэдэг – ийм учраас АССА энэхүү мэргэжлийг хөгжүүлэн нийгмийг улам шудрага, цэвэр тунгалаг болгох үүднээс дэлхий даяар ажиллаж зүтгэж байна.

Дэлхийн 179 оронд 219,000 гишүүд, 527,000 оюутнуудтай. Тэд бол хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй мэргэжилтнүүд ба таны төсөөлж болохуйц бүх салбарт ажилладаг.

АССА-д хэн ч суралцаж өөрийнхөө хүссэн карьерийг бүтээж болдгоороо онцлогтой. Хаанаас эхлэх вэ гэдэг нь таны өмнөх боловсролын түүхээс хамаардаг.

  • Бүрэн дунд боловсролтой буюу 12 анги төгсөгч -> Foundation in Accountancy түвшнээс элсэн суралцана.

  • Дээд боловсролтой /нягтлан бодогч, санхүүгээс бусад мэргэжил/ -> АССА Applied knowledge үе шат

  • Мэргэжлийн нягтлан бодогч -> АССА Applied skills үе шат

Та хэрвээ АССА нийгэмлэгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан ёсны вэбсайтаар зочлоорой.

https://www.accaglobal.com/gb/en/about-us.html

Та АССА сургалт, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл АССА албан ёсны вэбсайтаар зочлоорой.

https://www.accaglobal.com/gb/en/student/getting-started.html

Мөн та АССА аяллаа хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй байвал бидэнд хандана уу? Бид танд тусалъя.

GAPE-АССА хөтөлбөрийн тухай

GAPE Академи нь 2016 оноос АССА нийгэмлэгийн сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт явуулан оюутнуудаа АССА албан ёсны шалгалтанд бэлтгэж байна.

Бидний ажлын амжилт их энгийн. Оюутнуудын маань амжилт- бидний амжилт. Иймээс бид чанартай сургалтыг оюутны хэрэгцээг харгалзан олгосноор энэхүү амжилтанд хүрдэг.

"Эх орондоо эзэмшсэн боловсролоор - Дэлхийд үнэлэгдье"

Бидний үнэт зүйлс:

  • Мэдлэг – Зорилгодоо хүрэхэд шаардлагатай эксперт мэдлэгийг бид олгоно.

  • Боломж – Бид танд богино хугацаанд үндсэн стандартаар дэлхийд хаана ч өндөр үнэлэгдэх боловсролыг олгоно.

  • Дэмжлэг – Бид амжилтанд хүрэхэд шаардлагатай дэмжлэгээр хангана: туршлагатай багш нар, чанартай сургалт, таатай тохилог суралцах орчин, зөвлөгөө, нээлттэй байдал.

  • Зөв үзэл – Зөв хандлага, зөв дадал, зөв хүн. Бид сургалтын үйл ажиллагаа болон оюутанд үйлчлэх үйлчилгээндээ ямагт "зөв" үзлээр хандана.

  • Үр дүн – Таныг зорилгодоо хүртэл бид өөрсдийгөө дайчлан танд туслах болно. Таны амжилт – бидний амжилт.