Оюутны сэтгэгдэл

Тогосболдын Ундраа нь Японы Рицүмейкан Ази Номхон Далайн Их Сургуульд Бизнесийн Удирдлагын бакалавр, Америкийн Виржиниа Олон Улсын Их Сургуульд Бизнесийн Удирдлагын мастерийн зэргээр тус тус суралцан төгссөн. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээрээ Канадын уул уурхайн компанид тооцооны нягтлан бодогч, Хятадын харилцаа холбооны үндэстэн дамнасан компанид Ерөнхий нягтлан бодогч, Төрийн байгууллагуудыг чадавхижуулах Канадын төсөл дээр Санхүүгийн мэргэжилтэн зэрэг ажлуудыг хийж байсан туршлагатай.
Ундраа нь GAPE Академийн АНУ-ын МНБ бэлтгэх хөтөлбөрт хамрагдан 2019 оны 2-р сард US CPA-ийн бүх шалгалтуудаа анхны оролдлогоороо амжилттай давсан суралцагч юм. Т.Ундраагийн амжилтын туршлагаасаа хуваалцаж байгааг хүлээн авна уу. more...
GAPE-USCPA хөтөлбөрийн оюутан Гантөмөр овогтой Уранчимэг маань Гуам-д очиж анхны 2 шалгалтаа өгөөд дөнгөж ирэнгүүтээ бусад найз нартаа туршлагаа, сэтгэгдлээ хуваалцсанг бид нийтэд мөн хүргэхийг хүсэж байна.
GAPE Академи нь бүх оюутан сурагчиддаа мэдлэгээ туршлагаа хуваалцах “Sharing is Caring” гэсэн уламжлалт ухамсар хүмүүжлийг төлөвшүүлэхийг хичээн ажилладаг билээ. Бидний амьдарч байгаа одоо үед мэдлэгээ нууж дарах биш харин ч хуваалцаж түгээж хамтдаа эрсдлээс сэргийлэх, хамтдаа амжилтанд хүрэх хүнлэг сайхан үе, хүн бүхэн үүнд суралцаж, хэрэгжүүлж байгаасай. more...