2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа

Updated: May 11, 2021

Э. Үүрийнтуяа


1. Анх АССА хөтөлбөрийн талаар хэрхэн мэдэж авч байсан бэ? Хамгийн анх Англи улсын Манчестер хотод хэлний бэлтгэлд суралцаж байх үед ACCA хѳтѳлбѳрийн талаар Монгол оюутнуудаас мэдэж авч байсан. Тэр үед ACCA хѳтѳлбѳрийг хэрэгжүүлдэг BPP их сургуулийн байр манай сургуулийн яг харалдаа байдаг байсан юм. Мэргэжлээ сонгох үетэй эн зэрэгцэн GAPE академийн ACCA хѳтѳлбѳрийн танилцуулга, зарлал пост хэлбэрээр "facebook" дээр олдож байсан нь энэ талаар илүү судлах цааш суралцахад дѳхѳм байсан.

2. АССА-ийг сонгох болсон шалтгаан, давуу талыг нь дурдвал. ACCA буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн цол нь дэлхийд үнэлэгдэх, карьерын алтан паспорт гэж нэрлэгддэг нь учиртай. Би нэрнийхээ ард ACCA гэх тодотголыг ашиглан гишүүн гэдгээ ойлгуулснаар дэлхийн хаана ч мэргэжлийн салбартаа ажиллах боломжтой гэдгийг суралцаж байх явцдаа улам сайн ойлгож байна. Учир нь олон улсын компаниуд ихэнх тохиолдолд олон улсын хэргэм цолыг ажилчдадаа санал болгож, тэдний үнэ цэнийг бататгах зорилгоор тухайн цолыг горилохыг шаарддаг. Энэ тохиолдолд би МЭРГЭШСЭН цолын аян замд хэдийнээ гарчихсан яваа мэргэжилтэн гээд ажлын ярилцлагад орвол энэ миний давуу тал байх болно (энэ нь ч миний амьдралд бодитоор давуу тал болж гарч ирсэн). ACCA танилцуулдаг шигээ олон давуу талтай гэдэгт итгэдэг, харин ACCA цолыг ѳѳрийн болгож чадсанаар та тэрхүү давуу талуудын бодит үр дүнгээр ѳѳрийн замналыг бүтээх болно.

3. GAPE-ийн бусад сургуулиас ялгарах давуу тал нь юу байсан бэ? Сонгох болсон шалтгаан нь юу байв? Англи хэлний үгийн санд 'holistic' гэж үг байдаг. Үүнд бүх талыг харгалзан үзэх гэдэг утга оршино. Энэ үг яг л GAPE Academy-г илэрхийлдэг юм шиг санагддаг. Оюутнуудын оюун ухаан, зүрх сэтгэл, бие бялдарт нэгэн зэрэг хѳрѳнгѳ оруулдаг нь бусад мэргэжлийн боловсролын байгууллагуудтай харьцуулшгүй. Сургалтууд нарийн тѳлѳвлѳгѳѳтэйгѳѳр, оюутан тус бүртэй тулж ажиллах зарчмаар явагддаг нь GAPE Academy-ийн гаргасан амжилтын үр дүнгээр илэрхий харагддаг. Түүнчлэн жилийн тѳлѳвлѳгѳѳнд сайн дурын ажлууд зайлшгүй багтдаг нь бидний мэлмийг нээж, ухааныг тэлж байдаг. GAPE Academy-ийн удирдлагууд АCCA хѳтѳлбѳрийн арвин туршлагатай тул мэргэжлийн хичээлүүдийг хамгийн чадварлаг багш нараар оруулж, дагалдах лекцүүдийг хамгийн сонирхолтой түүхтэй илтгэгчээр тавиулдаг нь мөн том давуу тал юм шүү.

4. GAPE чамд ямар давуу талуудыг бүрдүүлж өгсөн бэ? Жишээ нь суралцах орчин, багш, төлбөр, суралцах хугацаа гэх мэт. Миний бодлоор GAPE Academy нь оюутан, багш, ажилчид, мѳн салбарын мэргэжилтнүүдийг хооронд нь холбож, 'network' хийх нѳхцѳлийг бүрдүүлдэг давуу талтай. BIG 4 гэж нэрлэгддэг аудит болон зѳвлѳх үйлчилгээний шилдэг байгууллагуудад хэдийн танил болсон нь GAPE Academy-ийн эргэн тойрон дахь мэргэжлийн сүлжээ хэрхэн ѳргѳжиж буйг харуулна. Үүнээс гадна оюутнууд сургалтын орчинд хичээл давтлагаа чѳлѳѳтэй хийх, багшийн оффис цагуудад дэмжлэг туслалцаа авах боломжоороо хамгийн шилдэг нь. Түүнчлэн GAPE Academy-ийнхан оюутнуудын сэтгэл зүйн байдалд онцгой ач холбогдол ѳгдѳг явдал нь сэтгэл зүйн эрүүл мэнд бол ѳсѳж хѳгжих үйл явцад багана мэт үүрэг гүйцэтгэдэг гэдэг дээр тэд санал нэгтэй ажилладаг гэдгийг харуулна.

5. Бүх хичээлээ англи хэл дээр үздэг нь чамд хэр санагддаг вэ? ACCA хѳтѳлбѳрѳѳр Англи улсад очиж суралцах тѳлѳвлѳгѳѳтэй байгаа, цаашдаа ACCA паспортоор гадаадад ажиллах, мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй бол анхнаас нь бүх хичээлүүдээ Англи хэл дээр үзээд явах нь зүйтэй. Оюутнуудынхаа зорилгыг хэтээр нь харж, хичээл бүрийг Англи хэл дээр оруулан, энэ ч үүднээс багш нараа давхар бэлдэн ѳндѳр шаардлага тавьдаг нь GAPE Academy-ийн бусдаас ялгарах онцлог юм шүү. Ташрамд дурдахад, IELTS (Academic) шалгалтад бэлддэг Б. Анхбаяр багш бол мэргэжилдээ хамгийн супер нь!

6. Англи хэлний хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл чамд гарч байсан уу? АCCA хѳтѳлбѳрийн хичээлүүдийн бүх шалгалтыг англи хэл дээр авдаг. Хичээлүүд маань ч GAPE Academy дээр англи хэл дээр явагддаг. Оюутнуудад нэг тавигддаг шалгуур нь мэргэжлийн үг хэллэгийг англи хэл дээр сурч, цээжлэх байдаг. Хѳтѳлбѳр гүнзгийрэх тусам бид эдгээр мэргэжлийн үг хэллэгүүдийг ашиглан бичгээр шалгалт ѳгѳх шаардлагатай болдог. Жишээ нь 2-р түвшний "Аудитын шалгалт"-ыг энд дурдаж болно. Иймд шалгуур бүрийг давах дэмжлэг ѳгдѳг хѳтѳлбѳрийнхѳѳ багш нарт талархмаар санагддаг. Тэд ѳѳрсдийн алдаа онооноос бидэнд их know-how зааж ѳгдѳг. Энэ дашрамд багш нартаа баярлаж явдгаа хэлмээр байна.

7. Бусад их, дээд сургуулиудаас хичээлийн хөтөлбөрийн хувьд өөр байдаг гэсэн энэ талаар юу хэлэх вэ? Миний хувьд анх хѳтѳлбѳрт хамрагдсан эхний улиралдаа foundation буюу бэлтгэл хичээлүүдийг монгол хэл дээр авч байсан, үүнд нягтлан бодох, тоо, эдийн засаг, санхүү, монгол хэл болон англи хэлний хичээлүүд багтана. Долоо хоногийн ажлын 5 хоногт нь хичээллэж байсан тул бусад их дээд сургуулиудын хичээллэдэг цагаас даруй 2 дахин их байдаг байсан. 2-р улирлаас нь АCCA хѳтѳлбѳрийнхѳѳ дагуу хичээлүүдээ англи хэл дээр авсан. Үүнд нэмэлтээр IELTS (Аcademic) хичээлүүд багтаж шалгалтын бэлтгэлийг эртнээс хийсэн. Хичээл бүр дээр лекц, семинар ээлжлэн ордог байсан нь хамгийн үр дүнтэй арга барил гэж боддог. ACCA хѳтѳлбѳрийн маань нэг онцлог нь оюутан шалгалтаа яг бэлэн болсон үедээ ѳгөх боломжтой байдаг. Энэ нь яаруу сандруу бус үр дүнд горилдгийг харуулж буй юм. Шалгалтаа хангалтгүй ѳгсѳн тохиолдолд тэнцэх хүртэл хэдэн ч удаа ѳгч болдгоос гадна эсрэгээрээ маш сайн, хангалттай ѳгсѳн тохиолдолд оноог нь Ази болон дэлхийд нэгэн зэрэг шалгалт ѳгсѳн оюутнуудын оноогоор эрэмбэлж амжилтаа дүгнүүлэх боломж ѳгдѳг.

8. Шалгалтын талаар ярина уу? Хичээл дуусах үед Mock буюу загвар шалгалтуудыг оюутнуудаасаа авч бэлтгэл хийдэг нь манай сургуулийн бас нэг давуу тал. Ингэснээр шалгалтын ерѳнхий загвар, ѳгѳх арга барилтай GAPE Academy-ийн оюутнууд танилцсан байдаг бөгөөд шалгалтын агуулгад шууд анхаарлаа хандуулж, цаг хугацааг хожих боломжтой болдог. Шалгалт бүрийг GAPE Academy албан ёсоор ACCA-аас захиалдаг ба шалгалт бүрийг BIG 4 компаниудын нэг болох PwC-д ѳгч байсан. Олон улсын шалгалт тул бүгд заавар журмын дагуу ажиллаж, оюутнуудыг ганцаар суулгах, тус тусдаа компьютер дээр шалгалтаа ѳгѳхийг шаарддаг. Шалгалт дуусах мѳчид шалгалтуудын оноо нь системээр хянагдаж дэлгэцэн дээр гарч ирдэг нь дүнгээ харах хүлээлтийг үүсгэдэггүй.

9. АССА-аар суралцсанаар олон өөр чиглэлээр суралцах боломжтой байдаг. Чиний хувьд аль чиглэлийг илүү сонирхож байгаа вэ? ACCA хѳтѳлбѳрт хамрагдсанаар 2-р тѳвшнѳѳс эхлээд санхүү, нягтлан бодох салбар дахь олон чиглэлийн хичээлүүд ордог. Энэ нь чиглэл бүрийг нарийн судалж, ѳѳрийн сонирхож мэргэшмээр байгаа салбарыг тодорхойлоход зориулж тѳлѳвлѳгдсѳн байдаг. Миний хувьд хууль эрх зүй, аудит шалгалт, болон санхүүгийн менежмент хичээлүүд дээрээ ихийг судалж, суралцсанаасаа урам авч цааш үргэлжлүүлэх сэдлийг авдаг тул эдгээр чиглэлүүд дээр түлхүү анхаарлаа хандуулж байна.

10. GAPE-ийг цөөн үгээр илэрхийлбэл Чанарыг эрхэмлэгч хамт олон, Чансааг хүндэтгэгч хамт олон, Этикийг дагагч хамт олон, Энхийг түгээгч хамт олон. Хамтран ажиллахад маш таатай байдаг шүү, GAPE! Маш их баярлалаа!