top of page

2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа

Updated: Apr 26, 2021

Б.Саруулдаваа


1. Анх АССА хөтөлбөрийн талаар хэрхэн мэдэж авч байсан бэ? Анх нагац эгчээсээ мэдээлэл авсан. 2. АССА-г сонгох болсон шалтгаан, давуу талыг нь дурдвал. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цол болох АССА-р суралцсанаар ирээдүйд хүссэн ажил мэргэжлээрээ хаана ч ажиллаж болдог хамгийн том давуу талтай.

3. GAPE-н бусад сургуулиас ялгарах давуу тал нь юу байсан бэ? Сонгох болсон шалтгаан нь юу байв? Нэг ангидаа цөөн сурагчтай болохоор хүн бүхэн дээр тулж ажилладаг. Мөн чадварлаг багш хамт олон болон үнэ төлбөрийн хувьд бусад их дээд сургуулиас хямд.

4. GAPE чамд ямар давуу талуудыг бүрдүүлж өгсөн бэ? Жишээ нь суралцах орчин, багш, төлбөр, суралцах хугацаа гэх мэт Сургалтын хувьд богино хугацаанд, маш үр дүнтэй явуулдаг ба чадварлаг багш хамт олны хүчинд сурагчдын ихэнх хувь нь шалгалтуудаа амжилттай өгдөг.

5. Бүх хичээлээ англи хэл дээр үздэг нь чамд хэр санагддаг вэ? Англи хэлний суурь муутай орсон миний хувьд маш том давуу тал байсан.

6. Англи хэлний хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл чамд гарч байсан уу? Анхан үедээ их хэцүү санагддаг байсан ч гэсэн багш , найз нөхдийнхөө тусламжтайгаар бэрхшээлээ даван гарч чадсан.

7. Хичээлийн хөтөлбөрүүдийн талаар ерөнхий яривал. Жишээлбэл бусад их, дээд сургуулиудаас хичээлийн хөтөлбөрийн хувьд өөр байдаг энэ талаар юу гэж боддог вэ? Үндсэн хичээлүүд нь хэр байдаг вэ? Бусад их дээд сургуульд ордог шиг олон төрлийн хичээл ордоггүй. Харин цөөн тооны хувь хүний хөгжил рүү чиглэсэн, мөн мэргэжлийн хичээлүүд түлхүү ордог байсан нь их таалагддаг.

8. Шалгалтын талаар. Хичээлээ үзэж дууссаны дараа шалгалт хэрхэн явагддаг вэ? Шалгалтын өмнө хэд хэдэн жишиг даалгаврыг яг жинхэнэ шалгалт өгч байгаа юм шиг хийдэг байсан. Ингэснээр юуг мэдэж байгаа юуг мэдэхгүй байгаа болон юун дээр анхаарах хэрэгтэй гэдгээ маш сайн мэдэж авдаг байсан.

9. АССА-аар суралцсанаар олон өөр чиглэлээр суралцах боломжтой байдаг. Чиний хувьд аль чиглэлийг илүү сонирхож байгаа вэ? Миний хувьд аудитын чиглэл илүү сонирхдог.

10. GAPE-н талаар цөөн үгээр хэлбэл. Мөрөөдлийн гүүр

13 views0 comments
bottom of page