top of page

2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа

Updated: Jun 21, 2021

Г. Саруул


2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа 1. Анх АССА хөтөлбөрийн талаар хэрхэн мэдэж авч байсан бэ? GAPE-н талаар анх найзаасаа сонсоод, очиж уулзаад ACCA хөтөлбөрийн талаар мэдээлэлтэй болсон.

2. АССА-г сонгох болсон шалтгаан, давуу талыг нь дурьдвал. ACCA нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага учраас дэлхийн хаана ч танигдах боломжтой гэж боддог. Монголд явагддаг ACCA хөтөлбөрийн хичээлүүд нь Англи, Хятад гээд бусад улс оронтой ижил хөтөлбөртэй тул эн тэнцүү түвшинд мэдлэг боловсрол олж авах, цаашлаад ажлын байрны олдоц ихтэй байдаг нь маш том давуу тал юм.

3. GAPE-н бусад сургуулиас ялгарах давуу тал нь юу байсан бэ? Сонгох болсон шалтгаан нь юу байв? Яг чухал хэрэгтэй хичээлүүд дээрээ төвлөрч суралцах боломжийг олгодог ба багш нар нь найрсаг, зав чөлөөтэй үед нь мэдэхгүй байгаа зүйлсээ асуухад зааж, тайлбарлаж өгдөг чадварлаг багш нартай. Мөн цөөн тооны хүүхэдтэй байдаг учир хүүхэд тус бүртэй тулж ажиллах, асуудлыг хамтдаа шийдэх, даван гарах боломжийг оюутнууддаа олгодог.

4. GAPE чамд ямар давуу талуудыг бүрдүүлж өгсөн бэ? Жишээ нь суралцах орчин, багш, төлбөр, суралцах хугацаа гэх мэт. Суралцах хугацаанд маань GAPE бүх талаар дэмжиж, суралцах таатай орчинг бүрдүүлж өгсөн. Суралцах хугацаа ч оюутнуудад хамгийн тохиромжтой буюу хэт их цагаар шахахгүй, хэтэрхий бага цагаар хичээл заахгүй уян хатан байсан. Чадварлаг бүрэлдэхүүн, тав тухтай орчин нь сайн суралцах маш том хөшүүрэг болж өгсөн ба сурагчдаа хөгжүүлж, урам зориг өгөх үүднээс долоо хоног бүр мундаг, чадварлаг хүмүүсийг урин авчирч лекц, ярилцлага зэргийг өрнүүлдэг нь бидний оюуныг тэлэх хамгийн том бэлэг байсан гэж боддог.

5. Бүх хичээлээ англи хэл дээр үздэг нь чамд хэр санагддаг вэ? Англи хэлийг амархнаар сурах, санхүү нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн Англи хэлийг сайн сурах хамгийн шалгарсан аргуудын нэг гэж бодож байна. Анхнаасаа мэргэжлийн хичээлүүдээ Англи хэл дээр сурсан учраас Лондонд очоод орчинд нь суралцахад хичээлтэй холбоотой ямарваа нэг асуудал бага тулгарч байсан нь Монголдоо хичээлүүдээ англи хэл дээр үзэж байсны ач тус юм.

6. Англи хэлний хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл чамд гарч байсан уу? Монголдоо Англид байгаа юм шиг орчинд суралцаж, багш нараар хүрээлүүлж заалгасан учраас хэлний бэрхшээл харьцангуй хөнгөн байсан.

7. Хичээлийн хөтөлбөрүүдийн талаар ерөнхий ярьвал. Жишээлбэл бусад их, дээд сургуулиудаас хичээлийн хөтөлбөрийн хувьд өөр байдаг энэ талаар ярьвал. Үндсэн хичээлүүд нь хэр байдаг вэ? Цаг хугацаа алтнаас илүү үнэтэй гэдгийг харгалзан үзэж сургалтын хөтөлбөрөө маш сайн боловсруулсан байсан тул бид хэрэгтэй, чухал хичээлдээ түлхүү анхаарч суралцсан.Түүнчлэн гитарын сургалт долоо хоногтоо нэг удаа ордог нь хичээлээс гадуур толгойгоо амраах сайхан аргуудын нэг юм.

8. Шалгалтын талаар. Хичээлээ үзэж дууссаны дараа шалгалт хэрхэн явагддаг вэ?

Шалгалтад орохын өмнө багш нар маань хангалттай сайн давтуулж, mock дасгалуудыг хийлгэдэг байсан нь жинхэнэ шалгалт өгөхөд ойр дөхөм болгож байсан.

9. АССА-аар суралцснаар олон өөр чиглэлээр суралцах боломжтой байдаг. Чиний хувьд аль чиглэлийг илүү сонирхож байгаа вэ?

Нягтлан бодох бүртгэлийг сонгохоос илүү санхүүгийн шинжээч, аудитор хийх сонирхолтой байгаа. Мэргэшсэн нягтлан бодогч гэхээр хүмүүс дан ганц нягтлангаа хийгээд л явдаг гэж боддог нь өрөөсгөл ойлголт. Санхүүтэй холбоотой өөрийн хүссэн чиглэлээр ажиллах боломж АССА цолтой хүмүүст нээгддэг.

10. GAPE-н талаар цөөн үгээр хэлбэл. “Quality” гэдэг үгийн утга GAPE-г тодорхойлж чадна гэж бодож байна. Тэд тоонд анхаарахаас илүү чанарт тулгуурлаж ажилладаг хамт олон.

48 views0 comments
bottom of page