IELTS exam
Англи хэлний мэдлэгийг олон улсын түвшинд үнэлэх IELTS (International English Language Testing System)-г гадны улс оронд ажиллаж амьдрах, суралцах, цагаачлах хүсэлтэй тухайн улс орны иргэншилгүй, англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй хүмүүс өгдөг. Энэхүү шалгалт нь Англи, Шинэ Зеланд, Австрали, Канад, Европын орнууд зэрэг нийт 135 гаруй улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм. 2017 онд гэхэд л IELTS-г 3 сая гаруй хүн өгсөн байдаг ба жил ирэх тусам англи хэлний ур чадвараа үнэлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
Ерөнхий IELTS:
Энэ шалгалт нь Англи хэлээр ярьдаг улс орнууд руу цагаачлах, ажиллах хүсэлтэй хүмүүст зориулсан шалгалт юм. Мөн түүнчлэн уг шалгалтыг англи хэлтэй орнууд руу сургалт(бакалавраас доош түвшин) болон ажлын шугамаар явах гэж буй хүмүүс өгч болно.
Академик IELTS:
Гадаадын их дээд сургууль, коллежид суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан шалгалт юм. Энэ шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсад бакалавр, магистр болон докторын зэргээр сурч болно. Мөн Англи, Шинэ Зеланд, Австрали болон АНУ-ын 10,000 гаруй их дээд сургуульд тус шалгалтын оноогоор элсэн суралцах боломжтой.
-
IELTS-н шалгалтын оноо нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.
-
IELTS ийн шалгалт сонсох, унших, бичих, ярих гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
-
0-9 оноогоор дүгнэгдэнэ.
Сонсох
30 минутын хугацаанд 4 бичлэгийг сонсоно
-
Бичлэг 1: 2 хүний хооронд болж буй өдөр тутмын яриа
-
Бичлэг 2: 2 хүний хооронд болж буй ямар нэгэн газрын талаарх яриа /ресторон, фитнесс төв г.м/
-
Бичлэг 3: 4 хүртэлх хүмүүсийн хооронд болж буй сургалты талаар болон бие даалтын ажлын тухай харилцан яриа.
-
Бичлэг 4: лекц
Анхаарах зүйлс:
-
Шалгалтын явцад бичлэгийг зөвхөн нэг л удаа сонсоно
-
Ганц л зөв хариултыг сонгох шаардлагатай
-
Сүүлийн 10 минутанд бөглөсөн хариултуудаа шалгалтын цаас руу хуулна
-
Хариултыг алдаагүй зөв бичнэ
Ярих
Ярианы шалгалт нь 3 хэсгээс бүрдэнэ
-
Эхний хэсэгт шалгалтанд оролцогчийн товч танилцуулга, хобби, сонирхол, IELTS-ийн шалгалт өгөх болсон шалтгаан, чөлөөт цаг, хувцас, интернэт, гэр бүл гэх мэт ерөнхий асуултад шалгуулагч хариулна
-
Хоёрдугаар хэсэгт оролцогчид өгөгдсөн картын сэдвийн дагуу 1 минут бэлдсэний дараа ярина
-
Гурав дахь хэсэгт хоёрдугаар хэсэгт шалгагчийн ярьсан сэдэвтэй холбоотой асуултуудад хариулт өгөн гол санааг дүгнэж ярьдаг
Анхаарах зүйлс:
-
Өгөгдсөн сэдвээс хазайхгүй байх
-
Шаардлагатай нөхцөлд асуултаа лавлаж асуух
-
Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх
-
Сандрахгүй тайван байж асуултанд хариулах
-
Тийм, Үгүй гэсэн богино хариулт өгөхөөс татгалзах
Унших
-
3 хэсгээс бүрдсэн, 3 текст тус бүр ойролцоогоор 13-14 асуулттай ба нийт 40 асуултад хариулна
-
60 минут үргэлжилнэ
Анхаарах зүйлс:
-
Ганц л зөв хариултыг сонгоно
-
Хариултыг алдаагүй зөв бичих
-
Мэдэхгүй үгэн дээрээ төвлөрч цаг алдах шаардлагагүй
Бичих
Энэ хэсэг нь 60 минутанд 2 эссэ бичих буюу 2 даалгавраас бүрдэнэ
-
Даалгавар 1: Өгөгдсөн график эсвэл диаграмыг 150 доошгүй үгэнд багтааж тайлбарлана
-
Даалгавар 2: Өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн санаандаа тулгуурлан 250 доошгүй үгэнд багтаан эссэ бичнэ
Анхаарах зүйлс:
-
Үг, үсгийн алдаагүй зөв бичих
-
Өгүүлбэр зүйн алдаагүй байх
-
Энгийн өдөр тутмын үг ашиглахаас илүү холбоо үг болон тухайн сэдвийн хүрээн дэх академик үгүүдийг сонгож ашиглах