GAPE- IELTS

🌎 Англи хэл сурахыг амжилтын гарц гэж боддог хүн бүхэнд зориулагдсан манай сургалтын зорилго нь суралцагчдыг гадны өндөр түвшний их, дээд сургуулиудад хамгийн чанартай бэлтгэхэд оршдог.


Нэг ангидаа цөөн оюутан суралцах боломж бүхий анги танхим, хамгийн сүүлийн үеийн чанартай сурах бичгээр суралцагчдаа хангадаг бөгөөд таатай орчинд TESOL зэрэгтэй, IELTS/ iBT TOEFL-ын өндөр оноотой шилдэг багш нар өндөр стандарт, нарийн арга барилд тулгуурлан сургалтыг үр дүнтэй явуулдаг.

💯 Бид хамгийн багадаа 1.5-2.5 функтээр одоо байгаа түвшингээс тань нэмэгдүүлэх ОНООГ амлаж байна.

📌 Хугацаа: 9 долоо хоног

📌Хичээллэх өдөр: ажлын өдөр 2 удаа/7 хоногт

📌Цаг: 18:30-20:30

📌 Tөлбөр: 550 000₮


Англи хэлийг яагаад эзэмших ёстой вэ? - 10 шалтгаан:

1. 5 хүн тутмын 1 нь англиар ярьдаг.
2. Англи хэл - шинжлэх ухааны хэл юм. Энэ чиглэлээр сурах, ажиллах бол зайлшгүй зүйл.
3. Энтэртайнмент хэл. Мэддэг байхад тоглоом, кино, ном, дуугаа чөлөөтэй тоглож, үзэж, уншиж, дуулна.
4. Дэлхий даяар 400 сая хүний эх хэл. 750 сая хүний хоёрдогч хэл.
5. Хэрэгцээтэйгээс гадна англи хэл сурах нь танд таашаал авчирна. Англи хэл суралцаж өнгөрөөсөн 1 цаг - сайжирч байгаагаа даруй мэдэрнэ.
6. Хамгийн олон хүн хоёрдогч хэлээ болгон эзэмшдэг учраас гадны сургуулиуд сургалтаа англи хэл дээр явуулдаг. Хүссэн сургуульдаа амжилттай суралцаарай!
7. Зарим хэлийг бодвол цөөхөн үсэгтэй мөн сурахад хялбар.
8. Интернетээр чөлөөтэй аялахад- англи хэлтэй бол асуудалгүй.
9. Англи хэл сурах нь хөгжилтэй. Шинэ зүйлс их сурна - бусад орон, өөр соёлын талаар олж мэдэх нь зугаатай биш гэж үү?
10. 53 орны албан ёсны хэл - англи хэл. Олон улс орноор асуудалгүй аялж, олон хүнтэй чөлөөтэй харилцах боломжтой. Хэлтэй бол хөлтэй гэдэг... Шинжлэх ухаан, агаарын тээвэр, компьютер, олон улсын харилцаа, аялал жуулчлал, соёл урлаг гэх салбаруудад англи хэлийг түлхүү ашиглаж байна.Та англи хэлийг системтэйгээр, зөв суурьтайгаар суралцаж өөрийн боломжийг нэмэгдүүлээрэй!