top of page

USCPA хөтөлбөр

Мэргэжлийн Боловсролын Олон Улсын Академи болон АНУ-ын Бекер Мэргэжлийн Боловсрол /Becker Professional Education-BPE/ Групп хамтран зохион байгуулж байгаа АНУ-ын “Мэргэшсэн Нягтлан Бодогч-МНБ” цол зэрэг олгох шалгалтанд бэлтгэх сургалтыг Монголд анх удаа 2016 оны 7-р сард эхлүүлсэн.

Analyzing Data

Америкийн Мэргэшсэн Нягтлан Бодогч буюу US CPA /Certified Public Accountant/ нь Америкийн Үндэсний Нягтлан Бодогчдын Холбоо /NASBA/ гэх Америкийн Нягтлан Бодох Бүртгэлийн мэргэжлийн дээд байгууллагаас шаарддаг боловсролын түвшинг хангасан, эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн ажлын мэдлэг туршлагатай, нягтлан бодох бүртгэл санхүүгийн өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэшсэн боловсон хүчин юм.

CPA шалгалт гэж юу вэ?

Америкийн Нягтлан Бодогчдын Институтээс (AICPA) болон Америкийн Нягтлан Бодогчдын Холбоо (NASBA) хамтран зохион байгуулдаг мэргэшлийн шалгалт нь 4 хэсгээс бүрдэх ба тус бүр 4 цагийн шалгалт юм. CPA шалгалтыг амжилттай өгснөөр мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авч аудит, татвар, санхүүгийн шинжилгээ, олон улсын бүртгэлийн чиглэлээр зөвлөгөө, туслалцааг бие даан үзүүлэх бүрэн боломжтой болдог:

  • Аудит (AUD)

  • Санхүү (FAR)

  • бизнес  (BEC)

  • Хууль дүрмийн (REG) 

Монгол залуус АНУ- н МНБ болсноор Нэгдсэн улсад мэргэжлийн ажил эрхлэх сайхан боломж нээгдэж байна. Одоогоор АНУ-н МНБ цолтой нийт ажиллагсдын 75 хувь нь ирэх 15 жилд тэтгэвэрт гарна гэсэн судалгаа Америкт хийгдээд байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн залгамж халааг бэлтгэх боловсон хүчний хэрэгцээ шаардлага ихээхэн гарч ирснээр Америкийн компаниудад CPA цолтой ажилтны эрэлт ихээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Мөн түүнчлэн зөвхөн гадаад улсад ажиллаж амьдрах боломжоос гадна эх орондоо ч өндөр цалинтай сайхан амьдрах боломж нээгдэх юм.

 

Учир нь дэлхийн эдийн засгийн глобалчлал, даяаршил болон Монголын уул уурхай, зам барилга, банк санхүү, хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээл болон бусад салбарт дэлхийн томоохон компаниуд, олон улсын гүрэн дамнасан пүүс корпорациуд анхаарлаа маш их хандуулан гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагаас улбаалан эдгээр компаниудад ажиллах Олон улсын түвшинд үнэлэгдсэн мэргэшсэн боловсон хүчнүүд нэн түрүүнд хэрэгтэй болж байна. 

Мөн АНУ-ын МНБ эрхийн болзол хангасны дараа ашиглаж болох нэг чухал боломж нь CIMA буюу Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч цолны эрх авах 14 шалгалтын хөнгөлөлтийг авч, зөвхөн ТОР CIMA буюу хамгийн сүүлчийн 1 шалгалт өгөх эрхтэй болох боломж байгаа гэдгийг дуулгая. 

АНУ-н МНБ цол зэрэг олгох шалгалтанд бэлтгэх сургалт маань 2 жилийн хугацаанд мэргэжлийн англи хэлний эрчимжүүлсэн бэлтгэл сургалт мөн мэргэжлийн 4 шалгалтанд бэлтгэх сургалтууд дараалан онлайн платформ  болон танхим, ангиар болон ганцаарчилсан хосолсон хэлбэрээр явагдана.

Сургалтыг Олон Улсад үнэлэгдсэн мэргэшсэн туршлагатай гадаад болон монгол багш нар удирдан явуулна. Хямд зардлаар эх орондоо Олон Улсад үнэлэгдсэн мэргэшсэн цолтон болоход манай хамт олон та бүхэнд туслахад бэлэн байна. Мэдлэг мэргэжлийнхээ чанарыг олон улсын түвшинд баталгаажуулж, ажил амьдралаа өөрчлөх сайхан боломжийг та бүү алдаарай.

Багш нар

Туршлагатай багш нар

Мэнтор багш нь CPA

Танхим

GAPE Академийн тохилог, тухтай, хотын төвд байршилтай сургууль

Анги

10-15 оюутан

Хугацаа

2 жил

 6 сар +18 сар

bottom of page