top of page

ACCA хөтөлбөр

АССА нийгэмлэгийн талаар:

Дэлхий даяар 227,000 гишүүн, 544,000 оюутан, 7,571 зөвшөөрөгдсөн ажил олгогч, 323 зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагатай, хамгийн өргөн цар хүрээ, хамтын ажиллагаатай мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг юм.

АССА нь холын алсын хараа нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллага. Эдийн засаг өсч хөгжихөд нягтлан бодох бүртгэл маш чухал гэдэгт итгэдэг – ийм учраас АССА энэхүү мэргэжлийг хөгжүүлэн нийгмийг улам шудрага, цэвэр тунгалаг болгох үүднээс дэлхий даяар ажиллаж байна.

Storyboard 3000x2000 px.png

​АССА гишүүн болсноор дараах давуу талуудыг эдэлнэ:

  • Дэлхий даяар 180 улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн цол

  • Хамгийн шилдэг ажил олгогчдын хараанд өртөх

  • Хүссэн карьераа босгох

  • Тасралтгүй мэргэжлийн боловсролыг хүртэх

  • АССА дэлхийн нэтворкод нэгдэх 

  • Ирээдүйд чиглэсэн байгууллагын нэг хэсэг болох 

  • Ажил олгогчдын 74% АССА-г шинийг сэдэгч, бүтээгч байгууллага гэж дүгнэсэн.

  • Ажил олгогчдын 88% АССА-г бизнесийн салбарт хамааралтай, зохистой ур чадваруудыг олгодог гэж дүгнэсэн.

ACCA FIA website.png

GAPE Академи АССА сургалтыг явуулах чанарын АЛТАН статустай сургалтын байгууллага. Бид АССА хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж байна. 

АССА гишүүн болоход шаардлагатай 3 алхам:

1.      Шалгалтуудыг амжилттай дуусгах

АССА хөтөлбөр 3 түвшин бүхий нийт 13 хичээлээс бүрддэг ба манайх 2 болон 3 түвшний сургалтыг оройгоор болон амралтын өдрөөр, 1 түвшний сургалтыг өдрөөр явуулж байна.

2.      Ёс зүйн болон мэргэжлийн ур чадварын модуль

Энэ модулийг АССА оюутныг ёс зүйн сайн төлөвшил, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор заавал үзэхийг шаарддаг ба гишүүнчлэл авах нэг шалгуур юм. Онлайн модулийг АССА платформ дээр хийх ба дунджаар 20 цагийн маш сонирхолтой интерактив модуль.  

3.      Мэргэжлийн туршлага хуримтлуулах 36 сар

Энэ бол мэргэшсэн нягтлан бодогч заавал 36 сарын туршлагыг санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой ажлын үүрэг, хариуцлагыг гүйцэтгэж олж авсан байх шаардлагатай гэсэн гишүүнчлэлд хүрэх бас нэгэн шалгуур. 36 сарыг АССА шалгалтуудаа хийж байхдаа, хийгээд дууссаны дараа гээд хэзээ ч бүрдүүлсэн байж болно. Үүнийг баталгаажуулахдаа нийт 9 гүйцэтгэлийн зорилтыг биелүүлсэн гэдгээ АССА харуулах шаардлагатай.

GAPE-ийн давуу тал бол бид зөвхөн шалгалтанд бэлтгэх сургалт явуулаад зогсохгүй, таныг бусад 2 алхмаа амжилттай хийж дуусахад дэмжлэг үзүүлэн ажиллана. Бидний зорилго бол таныг АССА гишүүн болгох.

 

АССА хөтөлбөрийн нэмэлт 3 боломж:

1.      Applied skills түвшнийг амжилттай дуусгасны дараа (FR, AA, FM шалгалтыг заавал өгсөн байх) Судалгааны ажил бичиж хамгаалан Oxford Brookes Их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэргийг авах боломжтой.

2.      АССА хөтөлбөрийг  амжилттай дуусгаснаар АССА  Лондонгийн Их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн магистр зэргийг хамгаалах боломжтой.

3.      АССА Applied Skills түвшний шалгалтыг амжилттай өгснөөр Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох дүйцэхүйц шалгалтаас чөлөөлөгдөх боломжтой. Мөн АССА шалгалтуудыг бүрэн дуусгаснаар ММНБ эрх олгох шалгалтуудаас зөвхөн Хууль, татварын шалгалтыг өгөн тэнцсэнээр ММНБ эрхийг авах боломжтой. 

Багш нар

Салбартаа туршлагатай, АССА зэрэгтэй багш нар хичээлийг орно

Танхим

GAPE Академийн тохилог, тухтай, хотын төвд байршилтай сургууль

Анги дүүргэлт

15-20 оюутан

Хичээлийн цаг

Нэг хичээлд нийт 100 цаг

+ 2 жишиг шалгалт & зөвлөгөө

GAPE ACCA хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын сэтгэгдэл

GAPE-ийн АССА тэтгэлгийн талаар

АССА-д хүрэхэд шаардлагатай 3 алхам

ACCA Programme policies

bottom of page