Гадаадад сурах уу? Монголдоо сурах уу?
- PositiveThinker

- Mar 16
- 2 min read
Монголдоо сурсан ч гадаадад сурсан ч давуу болон сул талууд байдаг. Монголд их дээд сургуульд суралцах нь оюутны суралцах чадвар, тухайн сургуулийн сургалтын чанар, үйлчилгээ, гэр бүлийн анхаарал, мэргэжлийн сонголт зэрэг олон хүчин зүйлээс хамааран амжилттай байх, төдийлөн амжилтгүй байх нь тодорхойлогддог.
Монголчууд хүүхдээ 18 нас хүрэв үү үгүй юу, ерөнхий боловсролын сургууль төгсөөд их дээд сургуулийн босго давав уу үгүй юу шууд л анхаарал нь сулраад зөнгөөр нь орхичихдог. Гэтэл нөгөө талаас их дээд сургуульд 1-р курсэд орж байгаа оюутанд хичээл сонголт хийх, 1 барилгаас гардаггүй байсан ЕБС-ийг бодвол сургуулийн дор хаяж 2-3 хичээлийн байрны хооронд учраа олох, сургуулийн дүрэм журамтай танилцаж мөрдөх зэрэг бэрхшээлүүд тулгардаг. Орон нутгаас ирж суралцаж байгаа бол хотыг таньж мэдэх зэрэг асуудлууд нэмэгдэнэ. Цаг тухайд нь чиглүүлж хэлж зөвлөөгүй улмаас буруу сонголт хийх, зарим хугацаа алдах асуудлууд үүсдэг. Гадаадад сурахад мөн л эдгээр асуудлууд байж л байна. Гол нь асран хамгаалагчид болон оюутан өөрөө сургуулийн аливаа зар, мэдээлэл, дүрэм журамтай танилцсан байх шаардлагатай байдаг.
18 нас гэдэг бол нэг бодлын том болчихсон хүүхэд ч гэсэн, тэднийг хангалттай хэмжээнд бэлддэг билүү? Асран хамгаалагчид нь? ЕБС нь? Тиймээс тэднийг зөнд нь хаяж хэрхэвч болохгүй. Мэдээж цэцэрлэгийн хүүхэд шиг хөтлөөд яваад бай гэсэн үг биш ч нисдэг тэрэг шиг алсаас хянаж, юу болж байгааг асууж лавлаж байх нь ер буруудахгүй.
Гадаад руу суралцах хүсэлтэй залуус нэмэгдсэн гэдэгтэй уншигч та санал нийлэх бизээ. Гадаадад сурах нь мөн л амар даваа биш. Гэрээсээ хол, найз нөхөд гэр бүлээсээ хол ганцаараа шинэ орчин, шинэ улсад дээрх бэрхшээлүүдтэй тулгарна. Тухайн гадаадын их дээд сургуульд зааж зааварлаад өгөх тусгайлсан ажилтан байдаг ба Монгол оюутнууд тэдгээрээс тусламж авахдаа бүрэг ичимхий байдаг уу төдийлөн ашигладаггүй.
Гадаадад суралцаж буй оюутанд энэ бэрхшээлүүдээ даван туулан суралцахаас өөр арга зам үгүй. Тэд дэндүү их зүйлийг золиосолж, төлж энэ хүртэл ирсэн шүү дээ.
Тэр чинээгээрээ гадаадад суралцсан оюутнууд биеэ даах, өөрөө өөртөө найдахаас өөр аргагүй байдаг тул энэ нь тэднийг ирээдүйн маш олон зүйлд бэлдэж байдаг.
Гадаад руу сурахаас нь өмнө суралцах арга барилын хувьд ч, бие даах байдлын хувьд ч бэлтгэлийг хангаад өгөх хөтөлбөр байдаг ба оюутнууд шахуу хуваарийн дагуу суралцах нь аливаа ачааллыг зохицуулах цагаа зөв удирдахад сургаад зогсохгүй зөвхөн өөрөө өөртөө найдах, өөрийнхөө хичээл зүтгэл, мэдлэг чадвараа хараат бусаар үнэлүүлдэг системд сургах юм.
Оюутан залуус гэлтгүй сурагчид томчууд биднийг харж суралцаж байгаа. Бид нийтээрээ маш залхуу байгаа. Ажлыг, хичээлийг цагийг нь тулгаж хийдэг. Ийм үед өөрийг нь хэнээр ч хэлүүлэхгүй биеэ даагаад шаардлагатай зүйлсээ хийдэг байдалд сургах нь ирээдүйд амжилттай байхад үнэмлэхүй нөлөөлнө гэж бодож байна.
1+2 хөтөлбөрийн Монголд суралцах 1 жилийн хугацаанд таны хүүхдийг гадаадад суралцахад бэлдэх ба жил алдахгүй 2-р курсээсээ Англи, Австралийн их сургуульд шилжин суралцах боломжийг санал болгож байна.
Уг хөтөлбөр нь шахуу хөтөлбөр учраас өвлийн амралт нь 2-хон долоо хоног, ажлын өдөр бүр 5-6 цагийн танхимын сургалттай байдаг тул суралцах тодорхой арга барилаа олоогүй, суралцах бэрхшээлтэй оюутнууд тохиромжгүй байдаг байна.





Comments