NCC Education-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Level 3, Level 4, Level 5 Diploma in Computing хөтөлбөрт эх орондоо суралцаад, гадаадад бакалаврын зэргийн 2 эсвэл 3-р курсээс үргэлжлүүлэн суралцах — эсвэл Монголдоо гадаадын их сургуулийн бакалавр эзэмших боломжтой.
Level 3-аас эхлэн Level 5 хүртэл үе шаттайгаар суралцаж, олон улсын IT мэргэжлийн суурь болон мэргэшлийн мэдлэгийг эзэмшинэ
NCC Education-ийн Level 5 Diploma нь гадаадын их сургуулийн бакалаврын 3-р курс (эсвэл сонголтоос хамаарч 2-р курс) руу шууд үргэлжлүүлэх боломж олгоно. Ингэснээр бакалаврын зэргээ богино хугацаанд, бага зардлаар төгсөх боломжтой.
Level 4 эсвэл Level 5 дипломоо авсны дараа гадаадад очиж бакалаврт шилжин суралцах — эсвэл Монголдоо байж онлайнаар бакалаврын зэрэг top-up хийх боломжтой
Танхимын сургалт — туршлагатай багш нар, бодит төсөлд суурилсан хичээл
| Үзүүлэлт | Дэлгэрэнгүй |
|---|---|
| Олгогч байгууллага | NCC Education (Их Британи) |
| Түвшин | Level 3 · Level 4 · Level 5 Diploma in Computing |
| Кредит | 60 + 120 + 120 кредит (нийт 300) |
| Хугацаа | 6 + 12 + 12 сар (нийт 30 сар) |
| Сургалтын хэлбэр | Танхим — GAPE Academy, River Castle |
| Хичээлийн хэл | Англи хэл |
Үнэгүй зөвлөгөө аваад, NCC Computing хөтөлбөр болон цаашдын суралцах замналынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Манай мэргэжилтнүүд таны асуултанд хариулахад бэлэн.