Testimonials

GAPE-ийн талаарх оюутнуудын сэтгэгдэл

Г. Мягмарсүрэн

2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа

1. Анх АССА хөтөлбөрийн талаар хэрхэн мэдэж авч байсан бэ?

10 жилээ төгсөөд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад санхүүч, нягтлан бодогчоор суралцахаар шийдсэн. Мэргэжлийнхээ хувьд хамгийн хурдан өсөж дэвжиж болох боломжийг ACCA олгодог гэж сонссон. Тэгээд эргэлт буцалтгүй ACCA-д суралцахаар шийдсэн. ACCA хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудыг нэлээн судалж байгаад GAPE-ийг сонгосон.


2. АССА-ийг сонгох болсон шалтгаан, давуу талыг нь дурдвал.

Энэхүү хөтөлбөрийг сонгон суралцсанаараа олон улсын нягтлан бодогч ACCA цолыг авахаас гадна бакалавр, магистрын зэргийг хурдан хугацаанд авах боломжтой байдгаараа маш давуу талтай. Мөн ACCA-д суралцсанаар эдийн засгийн маш том боловсролыг эзэмшдэг. Энэ нь эргээд миний хувийн амьдралд ч эерэгээр нөлөөлж эхэлсэн.

3. GAPE-ийн бусад сургуулиас ялгарах давуу тал нь юу байсан бэ? Сонгох болсон шалтгаан нь юу байв?

Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад GAPE-д суралцахаар шийдсэн. GAPE-ийг сонгосон гол шалтгаан бол зөвхөн ирээдүйн мэргэжилтэй маань холбоотой гол чухал, үндсэн хичээлүүдийг ордог нь таалагдсан. Хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгдэхгүй олон хичээл заадаггүй. Тэр дундаа англи хэлийг мэргэжлийн багш нар маш чанартай, өндөр түвшинд заадаг нь энэ сургуулийг сонгох бас нэг шалтгаан болсон. Мөн бусад ACCA хөтөлбөртэй сургуулиудаас хамаагүй бага зардлаар суралцах боломжтой. Миний хувьд FIA level -ээ төгсөөд үргэлжлүүлэн Монголдоо GAPE-д суралцахаар шийдсэн. Учир нь гэвэл бага зардалтайгаас гадна мэргэжлийн хичээлүүдийн багш нар нь бусад оронд АССА-г заадаг багш нартай эн зэрэгцэхүйц, мэргэжлийнхээ болоод ёс зүйн хувьд ч өндөр бэлтгэгдсэн хүмүүс байдаг.

4. GAPE чамд ямар давуу талуудыг бүрдүүлж өгсөн бэ? Жишээ нь суралцах орчин, багш, төлбөр, суралцах хугацаа гэх мэт.

Анх GAPE-д оюутан болоод ирэхэд найрсаг хамт олон нь хамгийн их таалагдсан. Жишээ нь хичээлийн бус цагаар багш нартайгаа хичээлийн талаар ярилцах, асуух, зөвлөгөө авах бүрэн боломжтой байдаг. Тэгснээр хичээлийн талаар зарим нэг ойлгохгүй, хүндрэл бэрхшээлтэй зүйлс байвал хамтдаа ярилцаж шийдвэрлэдэг.

Үүнээс гадна тохилог анги танхим, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлсэн нь яг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, суралцах урам зориг өгдөг.

5. Бүх хичээлээ англи хэл дээр үздэг нь чамд хэр санагддаг вэ?

Би 10 жилдээ улсын сургууль төгссөн учраас англи хэлийг гүнзгийрүүлж судлаагүй. Тиймээс бүх хичээлээ англи хэл дээр ордог гэдгийг нь сонсоод бага зэрэг сэтгэлээр унаж, хичээлээ ойлгох болов уу гэж эмээж байсан. Гэхдээ хичээлээ үзээд эхлэхэд нэг их хүндрэлтэй зүйл тохиолдож байгаагүй ээ, тохиолдсон ч тэр дор нь багш нараасаа асуучихдаг байсан. Одоо бол бизнесийн англи хэлний маш өргөн мэдлэгтэй болсон.

6. Англи хэлний хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл чамд гарч байсан уу?

Хичээлийн үеэр хүндрэл бэрхшээлтэй зүйл тохиолдвол тэр дор нь багш нараасаа асуугаад ойлгочихдог. Харин шалгалтын үед асуултаа ойлгохгүй байснаасаа болоод буруу хариулт бичээд алдаж байсан удаатай.

7. Бусад их, дээд сургуулиудаас хичээлийн хөтөлбөрийн хувьд өөр байдаг гэсэн энэ талаар юу хэлэх вэ?

Хамгийн их таалагдсан, бусад сургуулиудаас ялгарах гол давуу тал нь GAPE-ийн хичээлийн хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөр нь суралцагч бид нарт мэргэжлийн хичээл дээрээ төвлөрөх цаг завыг илүү гаргаж өгдөг. Энэ нь цаашлаад шалгалтаа амжилттай өгөх гол түлхүүр болдог. Үндсэн хичээлийн хувьд багш нарынхаа заавар зөвлөгөөг дагаад, хийх ёстой зүйлээ цаг тухайд нь хийгээд явбал хүндрэлтэй зүйл гардаггүй. Үүнээс гадна амьд хөгжмийн сургалтыг GAPE маань “НАР САР” студитэй хамтарч явуулдаг байгаа. Түүнчлэн “Эх хэл өв соёл”-ын хичээл миний хамгийн дуртай хичээл. Амьдралын мөн чанар хийгээд эх хэлээ хайрлах, эх хэлээрээ зөв сайхан бичиж сурах нь ямар ч “professional education”-ээс чухал юм.

8. Шалгалтын талаар ярина уу?

Хичээлээ үзэж дуусаад шууд шалгалтад ордоггүй “mock exam” өгдөг. Энэ нь яг жинхэнэ шалгалт биш, жинхэнэ шалгалттай төстэй өөрийгөө бэлтгэх жишиг шалгалт юм. Бүх үзсэн хичээлүүдээ базаад хэр ойлголт авсныг шалгачихдаг учраас миний хувьд энэ үе хамгийн чухал байдаг. Үүний өмнө бүх хийх ёстой дасгалуудаа ажиллаад хичээлээ бүрэн ойлгосон байх шаардлагатай. Би бусад хүмүүсийг бодвол шалгалтын үеэр илүү сандардаг төрлийн хүн. Сандрал гэдэг бол хичээлээ мэдэхгүй байхаас ч илүү хэцүү зүйл. Тиймээс шалгалтынхаа өмнө бага зэргийн шоколад идэх, тайван хөгжим сонсох эсвэл урам өгөх илтгэл сонсдог. Энэ нь эргээд хэвийн тайван байдалд орж зөвхөн шалгалтдаа төвлөрөхөд тусалдаг. Гэхдээ мэдээж шалгалтандаа бүрэн чанартай бэлдсэн байх нь хамгийн чухал.

9. АССА-аар суралцсанаар олон өөр чиглэлээр суралцах боломжтой байдаг. Чиний хувьд аль чиглэлийг илүү сонирхож байгаа вэ?

FIA level-ээ төгсчхөөд нягтлан бодогчоор ажиллаж үзэхийг хүссэн. Тэгээд яг энэ чиглэлээрээ нэг компанид орж ажилласан.

Шинэ хамт олон дунд ороод, хэн нэгний өмнө үүрэг хүлээгээд ажиллах тэр үе хамгийн гоё. ACCA-ийн хамгийн гол давуу тал нь бизнесийн бүх салбарт ажиллах боломж, мэдлэгээр хангаж өгдөг. Өнөөдөр би нягтлан хийж байсан бол маргааш хөрөнгө оруулалтын чиглэл рүү эсвэл бүр аудитороор ч ажиллаж болно. Миний хувьд ирээдүйд аудитын чиглэл рүү орно гэсэн бодолтой байгаа.

10. GAPE-ийг цөөн үгээр илэрхийлбэл

Дэлхийн боловсролыг эзэмших нөхцөл бололцоогоор хангаж өгсөн GAPE-ийнхээ хамт олон багш нартаа маш их баярладаг. GAPE-ийг цөөн үгээр илэрхийлэх боломжгүй гэж бодож байна.

Э. Үүрийнтуяа

2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа

1. Анх АССА хөтөлбөрийн талаар хэрхэн мэдэж авч байсан бэ?

Хамгийн анх Англи улсын Манчестер хотод хэлний бэлтгэлд суралцаж байх үед ACCA хѳтѳлбѳрийн талаар Монгол оюутнуудаас мэдэж авч байсан. Тэр үед ACCA хѳтѳлбѳрийг хэрэгжүүлдэг BPP их сургуулийн байр манай сургуулийн яг харалдаа байдаг байсан юм. Мэргэжлээ сонгох үетэй эн зэрэгцэн GAPE академийн ACCA хѳтѳлбѳрийн танилцуулга, зарлал пост хэлбэрээр "facebook" дээр олдож байсан нь энэ талаар илүү судлах цааш суралцахад дѳхѳм байсан.

2. АССА-ийг сонгох болсон шалтгаан, давуу талыг нь дурдвал.

ACCA буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн цол нь дэлхийд үнэлэгдэх, карьерын алтан паспорт гэж нэрлэгддэг нь учиртай. Би нэрнийхээ ард ACCA гэх тодотголыг ашиглан гишүүн гэдгээ ойлгуулснаар дэлхийн хаана ч мэргэжлийн салбартаа ажиллах боломжтой гэдгийг суралцаж байх явцдаа улам сайн ойлгож байна. Учир нь олон улсын компаниуд ихэнх тохиолдолд олон улсын хэргэм цолыг ажилчдадаа санал болгож, тэдний үнэ цэнийг бататгах зорилгоор тухайн цолыг горилохыг шаарддаг. Энэ тохиолдолд би МЭРГЭШСЭН цолын аян замд хэдийнээ гарчихсан яваа мэргэжилтэн гээд ажлын ярилцлагад орвол энэ миний давуу тал байх болно (энэ нь ч миний амьдралд бодитоор давуу тал болж гарч ирсэн). ACCA танилцуулдаг шигээ олон давуу талтай гэдэгт итгэдэг, харин ACCA цолыг ѳѳрийн болгож чадсанаар та тэрхүү давуу талуудын бодит үр дүнгээр ѳѳрийн замналыг бүтээх болно.

3. GAPE-ийн бусад сургуулиас ялгарах давуу тал нь юу байсан бэ? Сонгох болсон шалтгаан нь юу байв?

Англи хэлний үгийн санд 'holistic' гэж үг байдаг. Үүнд бүх талыг харгалзан үзэх гэдэг утга оршино. Энэ үг яг л GAPE Academy-г илэрхийлдэг юм шиг санагддаг. Оюутнуудын оюун ухаан, зүрх сэтгэл, бие бялдарт нэгэн зэрэг хѳрѳнгѳ оруулдаг нь бусад мэргэжлийн боловсролын байгууллагуудтай харьцуулшгүй. Сургалтууд нарийн тѳлѳвлѳгѳѳтэйгѳѳр, оюутан тус бүртэй тулж ажиллах зарчмаар явагддаг нь GAPE Academy-ийн гаргасан амжилтын үр дүнгээр илэрхий харагддаг. Түүнчлэн жилийн тѳлѳвлѳгѳѳнд сайн дурын ажлууд зайлшгүй багтдаг нь бидний мэлмийг нээж, ухааныг тэлж байдаг. GAPE Academy-ийн удирдлагууд АCCA хѳтѳлбѳрийн арвин туршлагатай тул мэргэжлийн хичээлүүдийг хамгийн чадварлаг багш нараар оруулж, дагалдах лекцүүдийг хамгийн сонирхолтой түүхтэй илтгэгчээр тавиулдаг нь мөн том давуу тал юм шүү.

4. GAPE чамд ямар давуу талуудыг бүрдүүлж өгсөн бэ? Жишээ нь суралцах орчин, багш, төлбөр, суралцах хугацаа гэх мэт.

Миний бодлоор GAPE Academy нь оюутан, багш, ажилчид, мѳн салбарын мэргэжилтнүүдийг хооронд нь холбож, 'network' хийх нѳхцѳлийг бүрдүүлдэг давуу талтай. BIG 4 гэж нэрлэгддэг аудит болон зѳвлѳх үйлчилгээний шилдэг байгууллагуудад хэдийн танил болсон нь GAPE Academy-ийн эргэн тойрон дахь мэргэжлийн сүлжээ хэрхэн ѳргѳжиж буйг харуулна. Үүнээс гадна оюутнууд сургалтын орчинд хичээл давтлагаа чѳлѳѳтэй хийх, багшийн оффис цагуудад дэмжлэг туслалцаа авах боломжоороо хамгийн шилдэг нь. Түүнчлэн GAPE Academy-ийнхан оюутнуудын сэтгэл зүйн байдалд онцгой ач холбогдол ѳгдѳг явдал нь сэтгэл зүйн эрүүл мэнд бол ѳсѳж хѳгжих үйл явцад багана мэт үүрэг гүйцэтгэдэг гэдэг дээр тэд санал нэгтэй ажилладаг гэдгийг харуулна.

5. Бүх хичээлээ англи хэл дээр үздэг нь чамд хэр санагддаг вэ?

ACCA хѳтѳлбѳрѳѳр Англи улсад очиж суралцах тѳлѳвлѳгѳѳтэй байгаа, цаашдаа ACCA паспортоор гадаадад ажиллах, мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй бол анхнаас нь бүх хичээлүүдээ Англи хэл дээр үзээд явах нь зүйтэй. Оюутнуудынхаа зорилгыг хэтээр нь харж, хичээл бүрийг Англи хэл дээр оруулан, энэ ч үүднээс багш нараа давхар бэлдэн ѳндѳр шаардлага тавьдаг нь GAPE Academy-ийн бусдаас ялгарах онцлог юм шүү. Ташрамд дурдахад, IELTS (Academic) шалгалтад бэлддэг Б. Анхбаяр багш бол мэргэжилдээ хамгийн супер нь!

6. Англи хэлний хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл чамд гарч байсан уу?

АCCA хѳтѳлбѳрийн хичээлүүдийн бүх шалгалтыг англи хэл дээр авдаг. Хичээлүүд маань ч GAPE Academy дээр англи хэл дээр явагддаг. Оюутнуудад нэг тавигддаг шалгуур нь мэргэжлийн үг хэллэгийг англи хэл дээр сурч, цээжлэх байдаг. Хѳтѳлбѳр гүнзгийрэх тусам бид эдгээр мэргэжлийн үг хэллэгүүдийг ашиглан бичгээр шалгалт ѳгѳх шаардлагатай болдог. Жишээ нь 2-р түвшний "Аудитын шалгалт"-ыг энд дурдаж болно. Иймд шалгуур бүрийг давах дэмжлэг ѳгдѳг хѳтѳлбѳрийнхѳѳ багш нарт талархмаар санагддаг. Тэд ѳѳрсдийн алдаа онооноос бидэнд их know-how зааж ѳгдѳг. Энэ дашрамд багш нартаа баярлаж явдгаа хэлмээр байна.

7. Бусад их, дээд сургуулиудаас хичээлийн хөтөлбөрийн хувьд өөр байдаг гэсэн энэ талаар юу хэлэх вэ?

Миний хувьд анх хѳтѳлбѳрт хамрагдсан эхний улиралдаа foundation буюу бэлтгэл хичээлүүдийг монгол хэл дээр авч байсан, үүнд нягтлан бодох, тоо, эдийн засаг, санхүү, монгол хэл болон англи хэлний хичээлүүд багтана. Долоо хоногийн ажлын 5 хоногт нь хичээллэж байсан тул бусад их дээд сургуулиудын хичээллэдэг цагаас даруй 2 дахин их байдаг байсан. 2-р улирлаас нь АCCA хѳтѳлбѳрийнхѳѳ дагуу хичээлүүдээ англи хэл дээр авсан. Үүнд нэмэлтээр IELTS (Аcademic) хичээлүүд багтаж шалгалтын бэлтгэлийг эртнээс хийсэн. Хичээл бүр дээр лекц, семинар ээлжлэн ордог байсан нь хамгийн үр дүнтэй арга барил гэж боддог. ACCA хѳтѳлбѳрийн маань нэг онцлог нь оюутан шалгалтаа яг бэлэн болсон үедээ ѳгөх боломжтой байдаг. Энэ нь яаруу сандруу бус үр дүнд горилдгийг харуулж буй юм. Шалгалтаа хангалтгүй ѳгсѳн тохиолдолд тэнцэх хүртэл хэдэн ч удаа ѳгч болдгоос гадна эсрэгээрээ маш сайн, хангалттай ѳгсѳн тохиолдолд оноог нь Ази болон дэлхийд нэгэн зэрэг шалгалт ѳгсѳн оюутнуудын оноогоор эрэмбэлж амжилтаа дүгнүүлэх боломж ѳгдѳг.

8. Шалгалтын талаар ярина уу?

Хичээл дуусах үед Mock буюу загвар шалгалтуудыг оюутнуудаасаа авч бэлтгэл хийдэг нь манай сургуулийн бас нэг давуу тал. Ингэснээр шалгалтын ерѳнхий загвар, ѳгѳх арга барилтай GAPE Academy-ийн оюутнууд танилцсан байдаг бөгөөд шалгалтын агуулгад шууд анхаарлаа хандуулж, цаг хугацааг хожих боломжтой болдог. Шалгалт бүрийг GAPE Academy албан ёсоор ACCA-аас захиалдаг ба шалгалт бүрийг BIG 4 компаниудын нэг болох PwC-д ѳгч байсан. Олон улсын шалгалт тул бүгд заавар журмын дагуу ажиллаж, оюутнуудыг ганцаар суулгах, тус тусдаа компьютер дээр шалгалтаа ѳгѳхийг шаарддаг. Шалгалт дуусах мѳчид шалгалтуудын оноо нь системээр хянагдаж дэлгэцэн дээр гарч ирдэг нь дүнгээ харах хүлээлтийг үүсгэдэггүй.

9. АССА-аар суралцсанаар олон өөр чиглэлээр суралцах боломжтой байдаг. Чиний хувьд аль чиглэлийг илүү сонирхож байгаа вэ?

ACCA хѳтѳлбѳрт хамрагдсанаар 2-р тѳвшнѳѳс эхлээд санхүү, нягтлан бодох салбар дахь олон чиглэлийн хичээлүүд ордог. Энэ нь чиглэл бүрийг нарийн судалж, ѳѳрийн сонирхож мэргэшмээр байгаа салбарыг тодорхойлоход зориулж тѳлѳвлѳгдсѳн байдаг. Миний хувьд хууль эрх зүй, аудит шалгалт, болон санхүүгийн менежмент хичээлүүд дээрээ ихийг судалж, суралцсанаасаа урам авч цааш үргэлжлүүлэх сэдлийг авдаг тул эдгээр чиглэлүүд дээр түлхүү анхаарлаа хандуулж байна.

10. GAPE-ийг цөөн үгээр илэрхийлбэл

Чанарыг эрхэмлэгч хамт олон,

Чансааг хүндэтгэгч хамт олон,

Этикийг дагагч хамт олон,

Энхийг түгээгч хамт олон.

Хамтран ажиллахад маш таатай байдаг шүү, GAPE! Маш их баярлалаа!

С. Солонго

2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа

1. Анх АССА хөтөлбөрийн талаар хэрхэн мэдэж авч байсан бэ?

Анх нягтлан бодогч мэргэжлээр сурах эсэхдээ эргэлздэг байлаа. Нягтлан бодогч мэргэжил нь хэвшмэл, хязгаарлагдмал мэргэжил мэт санагдаж байсан. Одоо хамт ACCA-ээр сурч буй найзаасаа энэ хөтөлбөрийн талаар анх сонссон. Энэхүү цолыг авснаар маш их боломжуудын үүд хаалга нээгдэж бүр цаашлаад дэлхийн тавцанд ажиллах боломжтойг ойлгоод бодол минь өөрчлөгдсөн.

2. АССА-ийг сонгох болсон шалтгаан, давуу талыг нь дурдвал.

ACCA-г сонгох болсон шалтгаан маш олон бий. ACCA нь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр стандарттай учир ажил олгогчид маш дуртай байдаг ба энэ цолыг авснаар хүссэн улс, хүссэн салбартаа чөлөөтэй ажиллах боломжийг нээж өгдөг. ACCA нь байнга шинэчлэгдэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн сурагч нараа бэлтгэдэг учраас үргэлж боловсорч, байнга сурч байх боломжийг олгодог нь их таалагддаг.

3. GAPE-ийн бусад сургуулиас ялгарах давуу тал нь юу байсан бэ? Сонгох болсон шалтгаан нь юу байв?

GAPE-ийг сонгон суралцах хамгийн гол давуу тал нь ACCA сургалт явуулах туршлагатай, GOLDEN STATUS-тай, мэргэжлийн багш нар хичээлээ маш чанартай өндөр түвшинд заадагт байсан. Анх юу ч мэдэхгүй, сонгосон мэргэжилдээ эргэлзсэн охин ACCA-ийн талаар лавлаж уулзахаар орж байлаа. Ихэнх байгууллагуудаар ороход хүмүүс хүйтэн хөндий хүлээж авдаг тохиолдол Монголын нийгэмд их шүү дээ. Гэтэл дэлхийн стандартад нийцсэн мэргэжлийн сургалт явуулдаг байгууллага болохоор маш тухтай орчинд халуун дотноор хүлээж авч нягтлан бодогч, ACCA- ийн талаар дэлгэрэнгүй ярилцан зөвлөж сонгосон мэргэжилдээ итгэлтэй болоход тусалсан учраас GAPE-ийг сонгон суралцах болсон.

4. GAPE чамд ямар давуу талуудыг бүрдүүлж өгсөн бэ? Жишээ нь суралцах орчин, багш, төлбөр, суралцах хугацаа гэх мэт.

GAPE бидэнд суралцах бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тухтай ширээ сандал, анги танхим, cурах бичиг, компьютер зэрэг суралцахад хэрэгтэй боломжит хэрэгслүүд маш сайн хангагдсан. Миний хувьд мэргэжлийн өндөр түвшинд заадаг, туршлагатай, найрсаг, найз шиг ярилцаж хичээлээ ордог, сурагч нараа гэсэн сэтгэлтэй багш нартай нь илүү давуу тал юм шиг санагдсан. Мэдэхгүй зүйл гарч ирвэл хичээлийн бус цагаар байсан ч сэтгэлээрээ зааж өгдөг. Бусад ACCA хөтөлбөр явуулдаг сургуулиудаас хамаагүй бага зардалтайн дээр мэргэжилтэй хамааралгүй хичээлүүдийг үздэггүй, хамгийн гол хичээлдээ төвлөрөх боломж олгодог. Үүнийгээ дагаад шалгалтууддаа өндөр оноо авах, хичээлүүдээ хурдан үзэж дуусах боломжтой.

5. Бүх хичээлээ англи хэл дээр үздэг нь чамд хэр санагддаг вэ?

Бас нэгэн давуу тал нь сурах бичиг, хичээлүүдээ Англи хэл дээр үздэг. Одоогоор Англи хэл нь ажил хэргийн ертөнцөд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа хэл. Тийм ч учраас олон улсад үнэлэгдэхүйц болохын тулд Англи хэлтэй байх нь наад захын шалгуур болсон. Тиймээс Англи хэлээр хичээлээ үзэх нь Англи хэлийг мэргэжлийн түвшинд сурах том боломж билээ.

6. Англи хэлний хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл чамд гарч байсан уу?

Миний хувьд санхүүгийн мэргэжлийн үг хэллэг дээр бага зэрэг бэрхшээл тулгарсан. Гэхдээ багш нар маань цаг тухайд нь шинэ үгийг тайлбарлаж, ойлгуулж өгдөг байсан. Миний хувьд ACCA-ийн I түвшинг GAPE-д дүүргэсэн. Харин ACCA-ийн II түвшингээ Их Британи улсад хийхэд ямар нэгэн хэлний бэрхшээл тулгараагүйд GAPE-д маш их талархдаг.

7. Бусад их, дээд сургуулиудаас хичээлийн хөтөлбөрийн хувьд өөр байдаг гэсэн энэ талаар юу хэлэх вэ?

Дээр дурдсанчлан үндсэн мэргэжлийн хичээлээ л голчлон ордог. Анх хичээлүүд нь маш хүнд гэж сонссон учир ойлгохгүй байхвий гэж бага зэрэг айж байсан. Гэхдээ багш нар маань хичээлээ маш ойлгомжтой заадаг, ойлгохгүй бол багш хамт олонтойгоо нээлттэй ярилцаж асуудлуудаа хамт шийдвэрлэдэг. Бусад сургууль шиг хамааралгүй хичээл үзэж цагаа үрдэггүй. Гэхдээ бид олон улсад үнэлэгдэх, Монгол улсаа төлөөлөх нэгэн болж буй учир "Эх Хэл Өв Соёл" хичээл нь өв соёлоо мартахгүй байх болон түгээн дэлгэрүүлэх, "Хувь Хүний хөгжил" хичээл нь ёс зүйд суралцах, "Хөгжмийн Хичээл" нь хүнд хичээлийн хажуугаар толгойгоо амраангаа нэг чадвараа хөгжүүлэхэд туслах зорилгоор маш сонирхолтой хичээлүүд сонирхолтой арга барилаар орж байсан.

8. Шалгалтын талаар ярина уу?

Шалгалтууд маань компьютер дээр явагддаг. Олон улсын шалгалт учраас хуулах боломж байдаггүй мөн шалгалт өгч буй оюутан болгонд өөр өөр асуултууд ирдэг. Өөрийн сурч мэдсэнээрээ л шалгалтаа өгч үнэлүүлнэ гэсэн үг. Багш нар маань шалгалтад орохоос өмнө жишиг шалгалт буюу "Mock Exam" авдаг. Энэ нь сул байгаа хичээлийн сэдвээ тодорхойлох, түүн дээрээ анхаарах боломжуудыг гаргаж өгдөг. Мөн шалгалтын айдсыг багасгаж дардаг.

9. АССА-аар суралцсанаар олон өөр чиглэлээр суралцах боломжтой байдаг. Чиний хувьд аль чиглэлийг илүү сонирхож байгаа вэ?

АССА-аар суралцсанаар маш олон чиглэлд ажиллах мэдлэгийг хуримтлуулдаг. Тийм учраас аль чиглэлд ажиллахаа одоогийн байдлаар тодорхой шийдээгүй байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын талдаа илүү сонирхож байгаа.

10. GAPE-ийг цөөн үгээр илэрхийлбэл

Олон улсын тавцанд хүрэх боловсролыг өндөр стандартаар гэр бүл шиг найрсаг орчинд эзэмших боломжийг олгож байгаа билээ. GAPE-дээ маш их баярлалаа.

Г. Саруул

2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа

1. Анх АССА хөтөлбөрийн талаар хэрхэн мэдэж авч байсан бэ?

GAPE-н талаар анх найзаасаа сонсоод, очиж уулзаад ACCA хөтөлбөрийн талаар мэдээлэлтэй болсон.

2. АССА-г сонгох болсон шалтгаан, давуу талыг нь дурьдвал.

ACCA нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллага учраас дэлхийн хаана ч танигдах боломжтой гэж боддог. Монголд явагддаг ACCA хөтөлбөрийн хичээлүүд нь Англи, Хятад гээд бусад улс оронтой ижил хөтөлбөртэй тул эн тэнцүү түвшинд мэдлэг боловсрол олж авах, цаашлаад ажлын байрны олдоц ихтэй байдаг нь маш том давуу тал юм.

3. GAPE-н бусад сургуулиас ялгарах давуу тал нь юу байсан бэ? Сонгох болсон шалтгаан нь юу байв?

Яг чухал хэрэгтэй хичээлүүд дээрээ төвлөрч суралцах боломжийг олгодог ба багш нар нь найрсаг, зав чөлөөтэй үед нь мэдэхгүй байгаа зүйлсээ асуухад зааж, тайлбарлаж өгдөг чадварлаг багш нартай. Мөн цөөн тооны хүүхэдтэй байдаг учир хүүхэд тус бүртэй тулж ажиллах, асуудлыг хамтдаа шийдэх, даван гарах боломжийг оюутнууддаа олгодог.

4. GAPE чамд ямар давуу талуудыг бүрдүүлж өгсөн бэ? Жишээ нь суралцах орчин, багш, төлбөр, суралцах хугацаа гэх мэт.

Суралцах хугацаанд маань GAPE бүх талаар дэмжиж, суралцах таатай орчинг бүрдүүлж өгсөн. Суралцах хугацаа ч оюутнуудад хамгийн тохиромжтой буюу хэт их цагаар шахахгүй, хэтэрхий бага цагаар хичээл заахгүй уян хатан байсан. Чадварлаг бүрэлдэхүүн, тав тухтай орчин нь сайн суралцах маш том хөшүүрэг болж өгсөн ба сурагчдаа хөгжүүлж, урам зориг өгөх үүднээс долоо хоног бүр мундаг, чадварлаг хүмүүсийг урин авчирч лекц, ярилцлага зэргийг өрнүүлдэг нь бидний оюуныг тэлэх хамгийн том бэлэг байсан гэж боддог.

5. Бүх хичээлээ англи хэл дээр үздэг нь чамд хэр санагддаг вэ?

Англи хэлийг амархнаар сурах, санхүү нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн Англи хэлийг сайн сурах хамгийн шалгарсан аргуудын нэг гэж бодож байна. Анхнаасаа мэргэжлийн хичээлүүдээ Англи хэл дээр сурсан учраас Лондонд очоод орчинд нь суралцахад хичээлтэй холбоотой ямарваа нэг асуудал бага тулгарч байсан нь Монголдоо хичээлүүдээ англи хэл дээр үзэж байсны ач тус юм.

6. Англи хэлний хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл чамд гарч байсан уу?

Монголдоо Англид байгаа юм шиг орчинд суралцаж, багш нараар хүрээлүүлж заалгасан учраас хэлний бэрхшээл харьцангуй хөнгөн байсан.

7. Хичээлийн хөтөлбөрүүдийн талаар ерөнхий ярьвал. Жишээлбэл бусад их, дээд сургуулиудаас хичээлийн хөтөлбөрийн хувьд өөр байдаг энэ талаар ярьвал. Үндсэн хичээлүүд нь хэр байдаг вэ?

Цаг хугацаа алтнаас илүү үнэтэй гэдгийг харгалзан үзэж сургалтын хөтөлбөрөө маш сайн боловсруулсан байсан тул бид хэрэгтэй, чухал хичээлдээ түлхүү анхаарч суралцсан.Түүнчлэн гитарын сургалт долоо хоногтоо нэг удаа ордог нь хичээлээс гадуур толгойгоо амраах сайхан аргуудын нэг юм.

8. Шалгалтын талаар. Хичээлээ үзэж дууссаны дараа шалгалт хэрхэн явагддаг вэ?

Шалгалтад орохын өмнө багш нар маань хангалттай сайн давтуулж, mock дасгалуудыг хийлгэдэг байсан нь жинхэнэ шалгалт өгөхөд ойр дөхөм болгож байсан.

9. АССА-аар суралцснаар олон өөр чиглэлээр суралцах боломжтой байдаг. Чиний хувьд аль чиглэлийг илүү сонирхож байгаа вэ?

Нягтлан бодох бүртгэлийг сонгохоос илүү санхүүгийн шинжээч, аудитор хийх сонирхолтой байгаа. Мэргэшсэн нягтлан бодогч гэхээр хүмүүс дан ганц нягтлангаа хийгээд л явдаг гэж боддог нь өрөөсгөл ойлголт. Санхүүтэй холбоотой өөрийн хүссэн чиглэлээр ажиллах боломж АССА цолтой хүмүүст нээгддэг.

10. GAPE-н талаар цөөн үгээр хэлбэл.

“Quality” гэдэг үгийн утга GAPE-г тодорхойлж чадна гэж бодож байна. Тэд тоонд анхаарахаас илүү чанарт тулгуурлаж ажилладаг хамт олон.

Б.Саруулдаваа

2017 - 2018 оны элсэгчийн GAPE-ийн талаарх яриа

1. Анх АССА хөтөлбөрийн талаар хэрхэн мэдэж авч байсан бэ?

Анх нагац эгчээсээ мэдээлэл авсан.

2. АССА-г сонгох болсон шалтгаан, давуу талыг нь дурдвал.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цол болох АССА-р суралцсанаар ирээдүйд хүссэн ажил мэргэжлээрээ хаана ч ажиллаж болдог хамгийн том давуу талтай.

3. GAPE-н бусад сургуулиас ялгарах давуу тал нь юу байсан бэ? Сонгох болсон шалтгаан нь юу байв?

Нэг ангидаа цөөн сурагчтай болохоор хүн бүхэн дээр тулж ажилладаг. Мөн чадварлаг багш хамт олон болон үнэ төлбөрийн хувьд бусад их дээд сургуулиас хямд.

4. GAPE чамд ямар давуу талуудыг бүрдүүлж өгсөн бэ? Жишээ нь суралцах орчин, багш, төлбөр, суралцах хугацаа гэх мэт

Сургалтын хувьд богино хугацаанд, маш үр дүнтэй явуулдаг ба чадварлаг багш хамт олны хүчинд сурагчдын ихэнх хувь нь шалгалтуудаа амжилттай өгдөг.

5. Бүх хичээлээ англи хэл дээр үздэг нь чамд хэр санагддаг вэ?

Англи хэлний суурь муутай орсон миний хувьд маш том давуу тал байсан.

6. Англи хэлний хувьд ямар нэг хүндрэл бэрхшээл чамд гарч байсан уу?

Анхан үедээ их хэцүү санагддаг байсан ч гэсэн багш , найз нөхдийнхөө тусламжтайгаар бэрхшээлээ даван гарч чадсан.

7. Хичээлийн хөтөлбөрүүдийн талаар ерөнхий яривал. Жишээлбэл бусад их, дээд сургуулиудаас хичээлийн хөтөлбөрийн хувьд өөр байдаг энэ талаар юу гэж боддог вэ? Үндсэн хичээлүүд нь хэр байдаг вэ?

Бусад их дээд сургуульд ордог шиг олон төрлийн хичээл ордоггүй. Харин цөөн тооны хувь хүний хөгжил рүү чиглэсэн, мөн мэргэжлийн хичээлүүд түлхүү ордог байсан нь их таалагддаг.

8. Шалгалтын талаар. Хичээлээ үзэж дууссаны дараа шалгалт хэрхэн явагддаг вэ?

Шалгалтын өмнө хэд хэдэн жишиг даалгаврыг яг жинхэнэ шалгалт өгч байгаа юм шиг хийдэг байсан. Ингэснээр юуг мэдэж байгаа юуг мэдэхгүй байгаа болон юун дээр анхаарах хэрэгтэй гэдгээ маш сайн мэдэж авдаг байсан.

9. АССА-аар суралцсанаар олон өөр чиглэлээр суралцах боломжтой байдаг. Чиний хувьд аль чиглэлийг илүү сонирхож байгаа вэ?

Миний хувьд аудитын чиглэл илүү сонирхдог.

10. GAPE-н талаар цөөн үгээр хэлбэл.

Мөрөөдлийн гүүр