Ажлын талбарт гарсан ажилтны хувьд танд өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох бодол байгаа л биз дээ. Гэхдээ хэрхэн ажлынхаа хажуугаар давхар суралцах арга барилаа олохгүй төөрч яваа бол дараах зөвлөмжийг танд хүргэе.
Ажиллангаа давхар суралцах нь хялбар зүйл биш гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ та маш сайн төлөвлөж, чухалчилж сурснаар дээрх зүйлсийг зэрэг хийх боломжтой болох юм. Зарим хүмүүс мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн тулд ажлаасаа гаран, бүх цагаа сурах үйл явцдаа зориулдаг бол ихэнх хүмүүс ажлынхаа хажуугаар давхар суралцан өөрийгөө хөгжүүлж байдаг.
Ер нь яагаад суралцах ёстой гэж ? Жишээ авч үзье:
Та ACCA цолны төлөө ажлынхаа хажуугаар суралцаж болох юм. Тэгвэл танд дараах давуу талууд үүсч болно.
- Цалингаа нэмүүлж чадна
- Та нягтлан бодогч бол ажлаа илүү сайн ойлгож хийхэд --ACCA-н сургалт туслах ба ACCA-д суралцах үед хуримтлуулсан туршлага онолын болон практик талуудын уялдаа холбоог илүү сайн ойлгож мэднэ.
- Resume болон CV-дээ ACCA цолтой гэж бичих нь ажлын өрсөлдөөнд тэргүүлэхэд тусална.
- ACCA-р суралцсанаараа шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэн аливаа асуудлыг олон талаас нь харж шийдэх, нөхцөл байдлыг ажиглах чадвартай болно
- ACCA-н цолынхоо тусламжтай ажил олгогчдоо аудит, татвар, байгууллагын хууль зэрэг асуудалд зөвлөгөө өгөн тусламж үзүүлэх боломжтой болно
Ингээд ажиллах зуураа өөрийгөө шинэ түвшинд хүргэхэд танд туслах зөвлөгөөнүүдийг хүргэе.
Төлөвлөгөө гаргах
Шинэ улирал эхлэх бүрд үзэж буй хичээлийн агуулгыг харан шалгалтын хуваарийг тэмдэглэн авч, бие даалтууд хураалгах эцсийн хугацааг бичиж төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Дээрх зүйлсийг ялгаж харахын тулд өөр өөр өнгийн тодруулагч ашиглаж болно. Мөн түүнчлэн ажил дээрээ хийх уулзалт, хийж дуусгасан байх ажлын хугацаа зэргийг мөн адил төлөвлөгч дээрээ бичиж өгөөрэй.
Ажил олгогчдоо мэдэгдэн сайн ярилцах
Ажил олгогчдоо ажлын хуваариа төлөвлөж, зохицуулж чадна гэдгээ хэл.
Компанийнхаа төлөө ажиллах чин хүсэлтэй гэдгээ тэдэнд хэлж ойлгуулаарай. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл амралтын өдөр, баяр ёслол, амралт зэргээр ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Тэдэнд ажлаа чухалчлан авч үздэг гэдгээ нотолж чадвал ажиллах, суралцах цагаа ярилцаж, тохиролцоонд хүрч чадна.
Чөлөөт цагаа зөв ашиглах
Ажлаа хийхийнхээ хажуугаар суралцаж байгаа бол танд цаг хугацаа хомс байх болно. Тиймээс ажиллах, суралцах цагаа үр дүнтэй болгохын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй ашиглах нь чухал юм. Жишээ нь та ажилдаа нийтийн тээврээр явдаг бол энэ хугацаандаа ном уншиж, подкаст сонсож болно. Мөн цайны цагийнхаа хэдэн минутыг суралцахдаа зарцуулж болно.
Өөрийгөө халамжлах
Ажил хийж байхдаа давхар суралцах нь ачаалал ихтэй байхаас гадна таныг стрессд амархан оруулах боломжтой. Тиймээс зөв замаар стрессээс салж чаддаг байх хэрэгтэй. Спорт зааланд дасгал хөдөлгөөн хийх, долоо хоногт хэд хэдэн удаа алхах, гүйх зэрэг биеийн хүч шаардсан дасгалууд нь стрессийг бууруулахад тустай. Мөн дуу сонсох, тэмдэглэл хөтлөх, массаж хийлгэх, салонд үйлчлүүлэх зэргийг хийж болно. Өдөрт ердөө 30 минутыг өөрийн дуртай зүйлээ хийхэд зориулах нь стрессийг бууруулах болно.
Хэт их хийх хэрэггүй
Суралцах, ажиллахад зарцуулагдах цаг хугацаанд бодитой ханд.
Хэрвээ та ажиллаж байх үедээ нэг л хичээлд хамрагдаж чадна гэж бодож байвал тэр хичээлээ сонгоод зөвхөн тэр хичээлдээ анхаараарай. Аль ч салбарт ажилласан сорилтууд тулгарч, шинэ асуудлууд үүсч байдаг. Гэтэл завгүй цагийн хуваарь дээр сурч боловсрох цагийг нэмж орхивол ачаалал улам бүр ихэснэ. Зарим хүмүүс хийж чадах хэмжээнээсээ хэд дахин илүүг амжуулах гэж яваад шантарч орхидог гэдгийг санаарай.
Технологийг давуу тал болгон ашиглах
Хичээлийг тэмдэглэж авах нь чухал зүйл хэдий ч үг нэг бүрийг бичиж авбал гол санааг хаяж гээгдүүлэх талтай. Тиймээс өөрөө ашиглаж чадах товчлол, хэллэгүүдтэй болох хэрэгтэй. Үүнээс гадна шаардлагатай сургалтын аппликейшнүүдийг ашиглаж болох ба бүх чиглэлийн онлайн сургалтын материал, бичлэгүүд интернетэд маш олноороо бий.
Хичээл хийх тухтай газартай болох
Номын сан, кофе шоп, унтлагын өрөө гээд таньд хамгийн сайн тохирдог сурах орчинтой болох хэрэгтэй. Зөв газраа олсон цагт суралцах цаг үр бүтээлтэй өнгөрч чадна. Мөн суралцаж байхдаа утсаа унтраах, дууг нь хаах зэргээр саад болох зүйлсээс хол байх хэрэгтэй. Мөн хэрэг болох, ашиглах зүйлсээ бүрэн хангасан байх ёстой.
Хангалттай нойр авах
Хангалттай амарсан мэдрэмж авах хүртлээ сайн унтаж амрах хэрэгтэй. Мөн суралцаж байх хугацаандаа амралт авч байх хэрэгтэй. Хэт удаан ажиллах, суралцах нь таны гүйцэтгэлийг маш ихээр бууруулж орхих талтай .
Зурагтаа унтраах
Аливаа ажлыг хойш тавих хэрэггүй. Зарим үед дуртай цувралаа үзэх, дуг хийх, найзуудтайгаа чатлах нь хичээлийн даалгаврыг хийж эхлэх, дуусахаас илүү зугаатай санагдаж болно. Гэхдээ эрт эхлэх тусам хурдан дуусна гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Ажлаа илүү хялбараас нь эхэлбэл яваандаа хэцүү хэсгүүдийг хийж чадна. Нэг эхэлсэн ажил дуусдаг жамтай.
Зөв хооллох
Ажил дээрх завгүй өдрүүд таниас тэвчээр, анхаарал зэргийг шаардана. Үүнээс үүдэн олон цагаар хоол идэхгүй байх, буруу хооллох эхлэл тавигддаг. Та биедээ анхаарч байж таны бие таныг анхаарах болно. Эрүүл өөх тостой, ногоон хүнс хэрэглэж биеэ амин дэмээр тэтгээрэ
Comentarios