top of page
Writer's picturePositiveThinker

КОВИД-19 нөлөөллөөр хэрэглэгчийн харилцаанд анхаарвал зохих 3 зүйл



Цар тахал эдийн засагт маш ихээр нөлөөлж байна. Олон Улсын Валютын Сангийн (IMF) "Дэлхийн Эдийн засгийн төлөв"-ийн тайлангаас харвал 2020 оноос 2021 онд дэлхийн ДНБ (Дотоодын Нийт Бүтээгдэхүүн) ойролцоогоор 9 их наяд ам. доллар алдагдах тооцоотой байна. Энэ нь Герман болон Японы эдийн засгийг нийлүүлснээс өндөр дүн юм.

Гэвч цар тахал олон улсын зах зээлээс илүү олон зүйлийг сүйтгэж өөрчилж байна, хүмүүсийн амьдралын хэв маяг, зарцуулалт, анхаардаг зүйлс гэх мэт бүхий л зүйлд нөлөөлж байна. PwC (PricewaterhouseCoopers) тооцоолж буйгаар Австраличуудын 40% нь санхүүгийн хувьд айдастай байгаа ба үүний дүнд дараа жилд ам бүлийн хэрэглээ 37.9 тэрбум ам. доллараар буурахаар байна.

Эдийн засгийн хүнд байдлын үед хэрэглэгчид мөнгөө хаана, юунд зарцуулах вэ гэдэгт маш хянамгай ханддаг. Энэ нь бизнест сорилтуудыг бий болгож байна.

Хэрэглэгч төвтэй байх гэдэг нэр томъёо 1960-аад оноос хэрэглэгдэж байгаа ч өнөө үед хамгийн чухал ач холбогдолтой болоод байна. Ийм нөхцөл байдалд хэрэглэгчид зөвхөн сайхан санал, бага үнээс гадна найдвартай байдал, итгэл даах чадварыг эрж хайж байна.

Хэрэглэгч төвтэй байхын эцсийн зорилго бол хэрэглэгчийн үнэнч байдал. Үнэнч хэрэглэгч хямралыг давахад чухал үүрэгтэй, учир нь тэд танай үйлчилгээг хэрэглэсээр байх болно. Гэвч хэрэглэгч төвтэй байх нь нэг хэрэгжүүлээд орхичихдог зүйл биш байнгын анхаарч, хэрэглэгчийн хэрэгцээг даган хувьсан өөрчлөгдөж байх ёстой. Үнэнч байдлыг хадгална гэдэг нь санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчийн өөрчлөгдөж буй хүсэл хэрэгцээнд зохицуулан өөрчлөх, магадгүй зарим үед хэрэглэгчид өөрсдөө хэрэгцээ нь өөрчлөгдөж буйг мэдэхээс түрүүлж мэдрэхийг хэлнэ.


Энэхүү өөрчлөгдөж буй хэрэглэгчийн харилцаанд хэрхэн анхаарах талаар 3 зүйлийг хуваалцъя:


1. Өсөлтийг арын суудалд

Үйлчлүүлэгчдийн тоог нэмэх нь танай бизнесийн гол зорилт бол түр азнаарай. Урт хугацаанд анхаарал хандуулж санхүүгийн хувьд ч нэр хүндийн хувьд ч аль нь тогтвортой вэ гэдгийг бодоорой.

КОВИД-19 нөлөөлөлд автаагүй бизнес гэж бараг үгүй. Иймд олон компани өөрсдийн тэргүүлэх чиглэл, нөөц, зорилго зорилтдоо дахин төвлөрч хямралыг давахыг хичээж байна. Хэрвээ цар тахлын танай бизнест үзүүлэх өнөөгийн болоод ирээдүйн нөлөөллийг авч үзээгүй байгаа бол одоо энэ талаар бодохыг зөвлөе.

Нөлөөллийг үнэлэх нь та юуг хянаж чадах вэ гэдгийг тодорхойлохоос эхэлнэ. Үүнд хамгийн чухал нь одоо байгаа харилцагчдаа авч үлдэхээс эхэлнэ.

Одоо байгаа харилцагчдыг үл тоон шинэ харилцагчдыг татахыг оролдох нь шинэ харилцагчтай ижил тооны үнэнч одоогийн хэрэглэгчдийг өөр тийшээ явахад хүргэж болзошгүй. Шинэ харилцагчид татахын тулд илүү их хямдрал зарлана, яваандаа энэ урсгал ч хаагдана учир нь хэрэглэгчдийн орлого хязгаарлагдмал.

Судалгаагаар шинэ харилцагч татах нь хуучин харилцагчаа хадгалахтай харьцуулахад 5 дахин илүү өртөгтэй байдаг байна. Үүнээс үзэхэд одоо байгаа үнэнч хэрэглэгчиддээ анхаарах нь энэ хүнд цаг үед зөв сонголт болох юм.

Өсөх, томрох боломжоос хоцрохоос айх хэрэггүй, харин ч энэ цаг үеийг ашиглан үндсэн процесс, зах зээлд эзлэх хувиа бататгахыг хичээ.


2. Үйл ажиллагааны төгөлдөршилд анхаар, гэхдээ харилцагч төвтэй байх ёстой

Үйл ажиллагааны төгөлдөршил чухал гэхдээ процессыг өмнөх жилтэй харьцуулахад 10% сайн гүйцэтгэх нь хэрэглэгчдийг авч үлдэхэд үр дүнгүй байвал хэрэггүй зүйл болж байгаа юм.

Сүүлийн үед бизнесүүд хэрэглэгчийн туршлагыг процессийн эхлэлээс төгсгөл хүртэл суулгаж анхаардаг болсон. Үнэхээр хэрэглэгч төвтэй байгууллагад, шийдвэр бүхэн хэрэглэгчдэд ямар үр дүн өгөх вэ гэдэгт анхаардаг болсон. Нэг бол өмнөхөөс илүү сайн үйлчилгээ эсвэл илүү гүнзгий сэтгэгдэл.

Тасралтгүй сайжруулалт гэдгийг тусад нь авч үзэхээс илүүтэй процессийн төгөлдөршил, харилцагчийн үйлчилгээ хоёрын нэгдэл бизнесийг чиглүүлэх шинэ алтангадас болжээ. Энэ сэтгэлгээ, хандлага бизнесийн бүтэц болон багийн бүх гишүүдэд байх ёстой болоод байна.


3. Тоон мэдээлэлд үндэслэ

Цар тахлын дараах үед дижитал маркетинг, олон нийтийн сүлжээн дэх харилцааны сувгууд бол шинэ тоглоомын дүрэм. Зөв ашиглавал хэрэглэгчийн зан төлвийг ойлгоход маш тустай.

Тоон мэдээлэл ашиглана гэдэг нь одоо байгаа хэрэглэгчдээс судалгаа авахаас эхэлнэ. Илүү ихийг мэдээлэл цуглуулна, тэр чинээгээрээ сайн.

Хэрэглэгчийн танай олон нийтийн сүлжээнд хандаж буй хандалт бүрийг хурууны хээ мэт нандигнаж, түүний цаана буй ДНХ-г ойлгож хэрэгцээ, хүлээлт, санаа зовнилыг олж мэдэхийг хичээ.

Хэрэглэгчийн хандалт болгоныг газрын зураг дээр аялал тэмдэглэж буй мэт тэмдэглэж зураглал бий болгосноор хэрэглэгчийн туршлагыг нэгд нэгэнгүй нь харах боломжтой. Энэ зураглалыг бизнес зураглал, өөрчлөлт, үйл ажиллагааны хувьсал хийхдээ ашиглавал хүн-төвтэй процессын сайжруулалт хийхэд тустай.

Хэрэглэгчийн судасны цохилтыг уншиж буй мэт түүний үлдээж буй тоон мэдээлэлд суурилан зан төлвийн өөрчлөлтийг танин мэдэж чадвал цаг тухайд нь процессоо сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хадгалж, тэдний үнэнч байдлыг нэмэгдүүлэх юм.


Дээрх 3 зүйлд анхаарал хандуулснаар хямралаас гарч ирэхдээ илүү хүчирхэг, ирээдүйд бэлтгэлтэй бизнес болох боломжтой.


32 views0 comments

Recent Posts

See All

留言


bottom of page