Шинэ үг цээжлэх аргууд

Шинэ үг цээжлэх аргууд

Хэл сурах нь хүн болгонд бэрхшээлтэй санагддаг. Тэр тусмаа сурч буй хэлэнд хэрэглэгдэж буй үгнүүдийг цээжлэх нь хамгийн хүндрэлтэй хэсгүүдийн нэг болдог. Тэгвэл энэхүү зөвлөгөөгөөрөө шинээр үг цээжлэх аргыг хүргэж байна.

Үг цээжлэх нь булчингаа хөгжүүлэхтэй адил зүйл юм. Булчингаа хөгжүүлэх тусам томордог шиг өдөр бүр үг цээжилж байж баялаг үгийн сантай болно. Түүнчлэн зөв арга барил, хичээл зүтгэлийн үр дүнд гадаад хэлний шинэ үгийг цээжлэх чадвартай болж ирдэг. Үг цээжлэх арга барилыг ярихаас өмнө үг тогтоох үйл явц хэрхэн явагддаг талаар яръя.

Тархи шинэ үгийг хэрхэн хадгалдаг вэ?

Тархи аливаа мэдээллийг кодлон хадгалаад дахин хэрэглэх боломжтой болсноор тогтоон санах үйл явц явагддаг. Тархинд мэдээлэл хадгалагдах үйл явц нь кодчилох, хадгалах болон сэргээн санах гэсэн 3 үе шатыг дамждаг ба шинэ үг цээжлэхээр хичээж буй хүмүүс энэ 3 үе шатыг ойлгосноор шинэ үг сурах боломжтой болно.

Эхний үе шат:

Үгнүүдийг зураг, дуу авиа, утгыг хувьд ялган кодчилж болно. Тодруулбал, үгийг харж, сонсож, утгыг нь сурч байж дахин санах боломжтой болно. Богино болоод урт хугацааны ой санамжинд мэдээллийг энэ 3 үе шатыг дамжин кодчилж болдог.

Хоёр дахь үе шат:

Энэ үе шатанд тархи мэдээллийг богино эсвэл уртасгасан хугацаанд хадгалах үйл явц явагдана. Насанд хүрсэн ихэнх хүмүүс богино хугацааны ой санамжиндаа мэдээллээ хадгалдаг. Гэвч шинэ хэл сурч, шинэ үг тогтоох нь мэдээллийг урт хугацаанд үйл явцыг шаарддаг.

Гурав дахь шат:

Урт хугацааны ой санамжинд байгаа үгээ ярьж ашиглахгүй бол сурсан шинэ үгнүүд мартагдахад хүрнэ. Тодорхойлон хэлвэл, удаан хугацаны ой санамж нь өөр зүйлүүдтэй хамтарч байж үр дүнгээ өгнө.

Үг цээжлэх арга замууд:

1. Унших

Үгийн сангаа нэмэгдүүлэх хамгийн чухал арга барил нь ном унших юм. Та уран зохиол, комик, сэтгүүл, хоолны ном, хүүхдийн ном гээд уншихыг хүссэн бүх номоо уншиж болно. Үүнээс гадна интернетэд унших материалууд маш олон байдаг учраас өөрт таалагдсан номоо олж сонгоорой.

2. Үгийн утгыг ойлгох

Маш олон үг мэддэг хэдий ч хэзээ, хэрхэн ашиглахаа мэдэхгүй үе гардаг. Энэ нь та тэр үгийг яаж ашиглахаа болон түүнчлэн утга санааг нь ойлгоогүй байдагтай холбоотой.

Энэ асуудлыг шийдэж өгөхөд ном туслана. Ном уншсанаар тухайн үг өгүүлбэрт ямар утгаар орж байгааг мэдэх боломжтой. Жишээлбэл: “This soup is horrible, it tastes so bitter!” өгүүлбэрээс “bitter” гэдэг үгийг мэдэхгүй байж болно. Гэхдээ өгүүлбэрийн илэрхийлэх гэсэн гол санааг харвал “bitter” хэмээх үг нь “онцгүй, муухай” гэсэн утгаар орж байгааг мэдэж болно.

Илэрхийлэх гэсэн гол санааны тусламжтай үгийг албан эсвэл албан бус аль хэлэнд хамаардаг болохыг мэдээд зогсохгүй бичгийн эсвэл ярианы хэлэнд гардаг үг эсэхийг мэдэх боломжтой.

3. Хамааралтай үгнүүдийг олох

Хэрвээ та “care”, don’t stop there! гэсэн хэсгээс “care” гэдэг үгийг сурсан бол интернет, толь бичгийн тусламжтай өөр үгсийн аймгуудад хэрхэн хэрэглэгддэг, тухайн үгийг орсон хэллэг зэргийг мэдэх болно.

Жишээ нь: careful, carefree, careless, take care!. Та ганц үгээр эхлүүлсэн ч ижил төстэй өөр үгнүүдийг олж мэдсэнээр шинэ үгийн хүрээ тэлж буйг харж байна.

4. Өгүүлбэр зохиох

Өгүүлбэр зохиох нь сурч мэдсэн бүхнээ үр дүн болгоход тусална. Шинэ үг сурсан, түүнийгээ хэзээ ашиглахаа мэддэг болсон ч ирээдүйд мартахгүйн тулд цээжилсэн үгээ өгүүлбэрт оруулаарай.

Хэрэглэж сурахыг хүссэн үгээ өөр үгсийн аймаг, өөр утгатай болгон өөрчилсөн 10 өгүүлбэр зохионо. Хэрэв таны сонгосон үг “үйл үг” бол тухайн үгээ өөр өөр цаг дээр хувирган бичиж болно. Жишээлбэл: “to tidy up” гэх холбоо үгийг ашиглан “Maria, you must tidy your room up”, “I have to tidy up before my friends come”, “Paul will watch TV after he finishes tidying up the kitchen” зэрэг өгүүлбэрүүдийг үүсгэж болно.

Бенжамин Франклины “Надад хэл, би мартах болно, надад заа, би санаж магадгүй, намайг оролцуул, би сурна” хэмээх үгийг санан тархиндаа тухайн үгийг суулгахын тулд өгүүлбэр болгон ашиглаж байх хэрэгтэй.

5. Дуу хураах

Аль нэг үгийг чанга хэлж буй дуу хоолойгоо сонсон, амны хөдөлгөөнөө анзаарах нь тархинд тухайн үгийг дадал болох үйл явцыг бий болгож өгнө.

Өмнө нь англи хэл сурч байсан ч урт хугацааны туршид тархиндаа суулгах дасгал хийгээгүй бол эргүүлэн санахад амаргүй байх болно. Харин сурч байгаа үгнүүдээ ашиглан ярьж эхэлсэн цагт хэрэгтэй үед сурсан үгнүүд аман дээр бэлэн гарч ирэх болно.

Камер, гар утас, веб камерыг шинэ үг сурах хэрэгслүүдийнхээ нэг болгоорой.

6. Флашкарт(шинэ үгийн дэвтэр) хийх

Шинэ үг сурах хамгийн шилдэг аргуудын нэг нь флашкарт юм. Түүнчлэн цээжлэхийг хүсч байгаа үгнүүдээ хэвлэж гаргаад байнга харах газар байрлуулж цээжлэх, тухайн үгийг зураг хэлбэрээр зурах зэрэг өөрт тохирсон аргыг сонгох хэрэгтэй. Өдөр болгон бичсэн үгээ харж, тайлбарыг нь харахаасаа өмнө санах гэж оролдоорой.

7. Тэмдэглэл хийх

Кино үзэж байхдаа эсвэл дуу сонсож байхдаа сонссон өгүүлбэр эсвэл үгээ бичиж тэмдэглэх дэвтэртэй болох хэрэгтэй. Тэмдэглэсэн үгийнхээ утгыг толь бичиг, интернет ашиглан харж цээжлэх үгийн жагсаалтанд оруулж болно.

8. Ярих

Өөрийнхөө дуу хоолойг сонсох нь шинэ үгийг тархинд сануулахад тусалдаг талаар өмнө нь хэлсэн. Тэгвэл энэ удаад найзтайгаа шинэ үгээ ашиглан яриад үз. Танд заавал унаган хэлтэй хамтрагч хэрэггүй. Англи хэл сурахын хүсч байгаа найзтайгаа хамтран аяга кофе уунгаа ярилц.

Үр дүнтэй байлгах үүднээс долоо хоног болгон шинэ сэдэв сонгон, сэдэв тус бүртэй холбоотой шинэ үг ашиглан ярих гээд үзээрэй.

9. Дахин давтах

“Дахин давтах нь амжилтанд хүрэх гүүр юм”. Шинэ зүйл сурах гэж байгаа бол тасралтгүй давтах хэрэгтэй. Тийм учраас өдөр болгон шинэ үг сурах цагийг төлөвлөж хэрэгжүүл. Үр дүнг хурдан гарна гэж хүлээлгүй байнга давтаж, өөртөө хэвшил болгох хэрэгтэй.

10. Хүлээцтэй байх

Англи хэл сурах нь хэцүү даалгавруудын нэг. Тиймээс шинэ үг сурч, гадаад хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхээр хичээж буй өөрөөрөө бахархах хэрэгтэй.