Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг фирмүүдэд тулгардаг 7

Татварын хууль тогтоомж байнга өөрчлөгдөх, ажилтан шинээр авах, ажилтнуудаа урт хугацаанд фирмдээ ажиллуулах, бизнест тань технологийн үзүүлэх нөлөөг авч үзэх - фирмүүдэд тулгарч буй асуудлууд юм.

1. Татварын өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах шаардлага

Мэргэшсэн нягтлан бодогчид үйлчлүүлэгчдээ зохистой зөв зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхийн тулд татварын хууль тогтоомжид гарч буй өөрчлөлтүүдийг нэгд нэгэнгүй мэдэж судлах шаардлагатай байдаг. Энэ нь зүгээр нэг уншаад өнгөрөх биш, үйлчлүүлэгчид хэрхэн нөлөөлөх вэ, үр дагавар нь юу байх вэ гэдгийг судлаж ойлгосон байх ёстой.

2. Тайлангийн deadline-г өөрийгөө үгүй хийлгүйгээр давах

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх бизнесийн үнэ цэнэ нь харилцагчид үйлчилгээ үзүүлэх – энэ нь тайлан тооцоог нь цаг тухай бүрт нь гаргах, тайлагнах юм. Харилцагчиийн үйлчилгээнд анхаарал тавьдаггүй бизнес удаан оршин тогтнохгүй.

Ихэнх фирмүүд нэг харилцагчийн яаралтай deadline-аас нөгөөгийнх нь бас нэгэн яаралтай deadline рүү үсчдэг.

Мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүс deadline-д шахуулж зовдог. Зовоод байгаа нь тэд ажлаа хийж чадахгүйд биш, мэргэжлийн супер ур чадвартайгаа хослуулах манлайлах ур чадвар олж авах боломж, цаг хугацаа байхгүй байгаагаас юм.

3. Харилцагчийг шинэ технологитой танилцуулах, хэрэглүүлэх, нэвтрүүлэх

Технологи хувьсан өөрчлөгдөж, бизнест шинэ боломжуудыг бий болж буй ч, зөв хөрөнгө оруулалт хийх, шинэ технологийн шийдлийг амжилттай нэвтрүүлэх, харилцагчиддаа танилцууулах гээд хэд хэдэн сорилтуудыг мөн бий болгоод байна.

4. Бизнесээ өсгөж байна уу, эсвэл тогтвортой оршин тогтнож байна уу?

Тогтвортой байхаас гадна хэрхэн өсөлттэй байх вэ? Нэг ажлаас нөгөө ажил руу үсэрч, deadline-тай уралдаж байгаа бизнес ямар цагтаа шинийг эрэлхийлж харилцагчдаа шинэлэг үйлчилгээ, харилцаагаар хангах вэ?

  • Үнэ цэнэ бий болгох хамгийн чухал ажилдаа төвлөр. Орчин өөрчлөгдсөн, таны бизнес ч мөн өөрчлөгдөх хэрэгтэй. Нэн чухал биш ажлуудаа хая эсвэл өөр хүнээр хийлгэ.

  • Эхний алхамд хийсэн өөрчлөлт үйлчлүүлэгчтэй харилцах давтамж ба байдалд хэрхэн нөлөөлөх талаар бодоод мөн хэмнэсэн цагаа юунд зарцуулахаа төлөвлөөрэй.

  • Үйлчлүүлэгч болон ажилчидтайгаа илэн далангүй байж, өөрчлөлт тэдэнд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг хэлээрэй. Үр дүнтэй харилцан ойлголц.

  • Дээрх 3 үйлдэл танай бизнесийн философитой уялдаж байх ёстой. Хэрвээ танайд байхгүй бол бий болгох хамгийн тохиромжтой цаг нь ОДОО юм.

5. Хийж болох жижиг өөрчлөлтүүдээс эхлээрэй

Маргааш ажил дээрээ ирээд 1 зүйлийг өөрөөр хийхээс эхэл.

Харилцагч болон ажилчидтайгаа өөрөөр харилцахаас эхлэж болно. Эсвэл өөрийн хандлага болон ааш авир хэрхэн нөлөөлж байгааг бодож үзэхээс эхлэж болно. Үүнээс үүдэн хэрхэн ажлаа өөрөөр хийж болох вэ гэдэг талаар бодоод үзээрэй.

6. Харилцааны ур чадвартаа анхаар

Бизнес хийж байгаа хүмүүс тухайн салбартаа мундаг мэдлэг, чадвартай нэгэн байдаг. Гэвч бизнесээ амжилттай авч явахын тулд бизнесийн ур чадварууд хэрэгтэй байдаг. Ялангуяа ажилчдаа удирдан зохион байгуулах.

Ажил дээрх харилцаа харилцан яриан дээр суурилдаг. Та ажилчидтайгаа хэр чанартай харилцан ярилцана, тэр чинээгээр таны бизнесийн чанарт нөлөөлнө.

Бид багийн гишүүдээ ирээд л шууд ажлаа хийж чадна, хийх ч ёстой гэж боддог. Бүгд маш завгүй байдаг учраас хоорондоо ярилцаж амждаггүй. Олон менежерүүд ашгийг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийг баярлуулахад л анхаардаг.

Энэ явцад үнэхээр ашгийг нэмэгдүүлж, эздийг баярлуулахад хүргэх ажилчидтайгаа харилцан ярилцах хэсэг жагсаалтын хамгийн сүүл рүү шахагддаг.

Үр дүнтэй харилцаа нь идэвхтэй сонсох, өөрийгөө таних, хүний сэтгэл санааны байдал хоолойны өнгө, далд утга санаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ухамсарлахаас эхэлнэ.

Хамгийн гол ойлгох зүйл бол сайн харилцан яриа үгнээс бус биеийн хэлэмж дээр тогтдог.

Таны бодол санаанд мэдрэмж төрдөг, тухайн мэдрэмж таны үйлдлийг бий болгодог. Таны бодол сайн байх тусам таны үйлдэл зөв байна. Та ямар үйлдэл, ааш авираараа алдартай вэ? Хүмүүс таны талаар юу гэж ярьдаг вэ? Эдгээрийг сайн ойлгож, мэдэж авснаар таны хийх өөрчлөлт их байх болно.

7. Ирээдүйд анхаар

Нягтлан бодох бүртгэлийн фирмүүд шилдэг авъяасыг татаж элсүүлэхдээ их санаачлагатай идэвхтэй ажилладаг. Энэ салбар ур чадварын болон хүний нөөцийн хувьд байнгын дутагдалтай байдаг. Иймээс жижиг дунд компаниуд дараагийн үеийн ажилчдыг татахдаа арай өөр арга барил ашиглах хэрэгтэй.

Нөөц бололцоо сайтай том компанитай өрсөлдөж байхад энэ хэцүү нь мэдээж. Гэхдээ жижиг фирмүүдийн ашиглаж болох хэдэн тактикаас дурдвал:

  • Жижиг, дунд фирмэд ажиллахын давуу талыг хэлж ойлгуулах

  • Ажиллахад таатай, дажгүй байгууллага гэдэг нэр хүндийг бий болгох – үүнийгээ өөрсдийн брэнд болгох

  • Залгамж халааны төлөвлөгөөтэй байх – нягтлан бодох бүртгэлийн фирмүүд үйлчлүүлэгчиддээ маш сайн зөвлөдөг ч, өөрсдөө залгамж халааны төлөвлөгөөгүй байдаг байна. Энэ нь авъяас чадвартай ажилчдыг татан элсүүлэхэд асуудал үүсгэдэг ба боломжит ажил горилогч ирээдүй нь тодорхой бус, төлөвлөгөөгүй байгууллагад нэгдэхийг хүснэ гэж үү?

Залгамж халааны төлөвлөгөө нь хувийн нягтлан бодох бүртгэлийн бизнесээ зарахад фирмийг ашигтай хөрөнгө оруулалт гэсэн ойлголтыг бий болгохоос эхэлнэ. Үүнд, фирмийн түүх, багийн бүтэц, алсын хараа, гол давуу талууд, үйлчлүүлэгчдэд үзүүлж байсан бүх үйлчилгээний жагсаалт, товч мэдээлэл, үйлчлүүлэгчийн мэдээлэл, харилцагчдын шинжилгээ, маркетингийн төлөвлөгөө, хүний нөөц болон технологийн хүчин чадлын мэдээлэл зэргийг багтаахаас эхэлнэ.