Бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах технологийн 8 хэрэгслүүд

Бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах технологийн 8 хэрэгслүүд

Ажлын байран дээрх эрч хүч тань унаад байна уу? Тэгвэл ажлын байран дээрх бүтээлч байдлыг нэмэгдүүлэх оффисын зориулалттай дараах технологийн хэрэгсэлүүдийг туршаад үзээрэй.

1. Ажлын уулзалтыг илүү үр дүнтэй болгоё

2012 онд хийсэн Salary.com-н судалгаанд оролцсон ажилчдын 47 хувь нь ажлын уулзалт хамгийн ихээр цаг үрдэг хэмээн хэлжээ. Аливаа ажлыг уулзалт, цуглаангүйгээр төсөөлөхөө больсон өнөө үед цагийг хэмнэх үүднээс тухайн уулзалтын цагийг багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Ажлын уулзалтыг зөв төлөвлөн явуулах хамгийн оновчтой сонголт нь Less Meetings юм. Хурал, уулзалт хийх тодорхой цагийг тохируулах, уулзалтын тэмдэглэлийг хуваалцах, хийх ажлуудаа жагсаах зэрэгт уг хэрэгслийг ашиглах боломжтой. Түүнчлэн хурлын үеэр тэмдэглэл хөтлөхөд тань Otter туслах болно. Otter нь ярьсан сэдвийг тэмдэглэл болгон хувиргах технологитой учраас та ярьж, хэлэлцэж байгаа зүйлдээ л анхаарахад болно.

2. Ажлын үеэр анхаарал сарниулдаг и-мэйлүүдийг багасгая

Survey by Atlassian хийсэн судалгаагааны үр дүнд оффисын ажилтан дундажаар 1 цагт 36 удаа мейл хаягаа шалгадаг байна. Олон ажлыг хольж хийснээс үүдэн ажлын байран дээрх бүтээмж буурдаг. Иймээс уг асуудлыг оновчтой шийдэхэд Smart Notifications аппликейшн танд туслах болно. Энэхүү аппликейшн нь яаралтай хариулах шаардлагатай мейл болон дараа нь хариулах боломжтой мэйлүүдийг ялгаж, мэдэгдэл илгээдэг. Түүнчлэн энэ апп-г Apple Watch-тай хамт хэрэглэх боломжтой.

3. Ажил дээрх анхаарлыг нэмэгдүүлье

Утасны дуудлага, ажлын байран дээрх хов яриа, принтерийн дуу гээд анхаарал сарниулах зүйл маш олон. Энэ бүх дуу чимээ нь стресс, ядаргаа, бүтээмжгүй байдалд хүргэдэг болохыг Cornell их сургуулийн судалаачид олж тогтоожээ. Тиймээс энэ бүгдийг дуу тусгаарлагч чихэвчний тусламжтай хялбархан шийдэж болох юм. Дуу тусгаарлагч Bose QuietComfort 25’s нь дуу чимээг тусгаарлаж, ажилдаа төвлөрөх боломжийг танд олгож байна.

4. Зөөврийн монитор

Орчин үед ажлын байрнууд олон зүйлсийг зэрэг хийхийн тулд 2-3 монитортой компьютеруудыг ашиглах болсон. Гэхдээ ажлын шугамаар гадагшаа явах үед нөүтбүүкэн дээр хүснэгтэн мэдээ мэдээллийг харахад төвөгтэй байдаг учир Packed Pixels’-г хэрэглэхийг санал болгож байна. Энэхүү зөөврийн монитор нь хөнгөн авсаархан бөгөөд нөүтбүүкний дэлгэцний хоёр хажуу талд байрлуулж дэлгэцээ томруулах боломжийг олгох юм. Мөн түүнчлэн 15.6 инч хэмжээтэй Asus MB169C+ зөөврийн мониторыг хэрэглэж болно.

5. Зөөврийн монитор

Орчин үед ажлын байрнууд олон зүйлсийг зэрэг хийхийн тулд 2-3 монитортой компьютеруудыг ашиглах болсон. Гэхдээ ажлын шугамаар гадагшаа явах үед нөүтбүүкэн дээр хүснэгтэн мэдээ мэдээллийг харахад төвөгтэй байдаг учир Packed Pixels’-г хэрэглэхийг санал болгож байна. Энэхүү зөөврийн монитор нь хөнгөн авсаархан бөгөөд нөүтбүүкний дэлгэцний хоёр хажуу талд байрлуулж дэлгэцээ томруулах боломжийг олгох юм. Мөн түүнчлэн 15.6 инч хэмжээтэй Asus MB169C+ зөөврийн мониторыг хэрэглэж болно.

6. Тархи, оюун бодлоо амраахад цаг гаргая

Ажиллах цагаа нэмэхэд үр бүтээмж дээшилдэг гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт юм. Стрессийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд ажиллаж байх үедээ тодорхой хугацаанд тархиа амрааж байх хэрэгтэй. Түүнчлэн завгүй ажлын хуваарьтаа тархи болон биеэ амраах тодорхой хугацааг оруулж өгөх ёстой. Их ажлын хажуугаар энэ асуудлыг шийдэхэд ухаалаг утасны аппликейшн болох Calm таньд туслах болно. Энэхүү апп нь биеийн чилээг гаргаж, тархийг дахин цэнэглэх 10 минутын зааварчилгаа бүхий видео хичээлтэй. Хэрвээ та бясалгал хийхийг хүсч байвал Headspace таньд зааврын дагуу бясалгал хэрхэн хийхийг заах болно.

7. Ажлыг хялбарчлах дуу хоолой таньдаг төхөөрөмжүүдийг ашиглая

Google Home, Alexa зэрэг хэлэх төдийд л бидний өмнөөс ажлуудыг хийдэг ухаалаг төхөөрөмжүүд амьдралын нэг хэсэг болсон. Тэгвэл энэ удаад эдгээр хэрэгслүүдийг ажлын байран дээрээ ашиглах боломжтой болох нь. Google Assistant Smart Display болон Echo Show нь таблетан дэлгэц бүхий ухаалаг спикерүүд бөгөөд үзүүлэн, видео хурал, текст болон дуу хоолойгоор зурвас илгээх зэргийг танд шийдэж өгөх төхөөрөмжүүд юм.

8. Оффисын өрөөний температурын асуудалд баяртай гэж хэлээрэй

Хүйс, нас, биеийн жин зэргээс хамаарч хүн болгоны биеийн температур харилцан адилгүй байдаг ч ажлын өрөөнд агааржуулагч нэг л хэмд ажилладаг. Хэт халж, хэт хөрснөөс ажил хийх эрч хүч буурдаг. Энэ асуудлыг шийдэх гарц нь Embr Wave юм. Энэхүү бугуйвч хэлбэрийн төхөөрөмжийг хүн болгон зүүж хэрэглэж болох ба зүүсэн хүний биеийн хэмийг тогтмол хэмд барих зориулалттай. Та өөрт тохирсон дулааны хэм дээр оруулахад л автоматаар хүссэн хэмд нь аваачих болно.

https://www.intheblack.com/articles/2019/03/04/8-tech-tools-boost-productivity?index=1