Амжилт хэрхэн гаргах вэ?

Амжилтанд хэрхэн хүрэх вэ?

Амжилт гэж таны хувьд юу вэ? Амьдралдаа хэрхэн амжилт гаргах вэ?

Амжилттай яваа хүмүүст хоногийн 24 цагаас илүү хугацаа оногддог мэт санагдах үе байдаг. Гэхдээ бид бүгдэд нэг ижил оноогдсон цаг хугацаанд амьдарч байгаа.

Зарим хүмүүс амжилтыг эд хөрөнгөөр төсөөлдөг бол зарим хэсэг нь дэлхийд эерэгээр нөлөөлөх хүч чадал хэмээн боддог. Амжилт хүн болгонд харилцан адилгүй байдаг. Гэхдээ хамгийн ойлгомжтой зүйл бол амжилт хэмээх зүйл амархан олдохгүй.

Амжилттай байх ном, хөтөч зэрэг үнэлж барамгүй олон зүйл байдаг боловч амжилт хувь хүн болгонд дахин давтагдашгүй, цор ганц байдаг зүйл юм. Тиймээс доорх зөвлөгөөнүүд таньд өөрчлөлт авчрах хүч өгнө хэмээн найдъя.

1. Том сэтгэх 💡

🏹“Зорилгоо том тавиад амархан бууж өгөх, зорилгоо доогуур тавиад амжилт гаргалаа хэмээн бахдах нь бидний хийдэг хамгийн том алдаа юм.” Италийн уран зураач Микеланжело

🚀Амжилт гаргана гэдэг туйлын хэцүү. Ихэнх хүмүүс илүү "бодит" зорилго тавьж буй нэрийдлээр мөрөөдлөөсөө зайлсхийдэг. Хялбар замыг сонгож буй нь тэр.Тиймээс бид илүү "амбиц"-тай байх хэрэгтэй.🔹Ambition - a strong desire to do or achieve something/ямарваа нэгэн зүйлийг хийх, зүйлд хүрэх хүчтэй хүсэл эрмэлзэл✔Хүн болгоны хувьд амжилтыг хэмжих хэмжүүр нь өөр ч гэсэн, амжилттай гэж дүгнэхийн тулд эхлээд зорилго дэвшүүлэн, түүндээ хүрсэн байх хэрэгтэй.Харин ямарваа нэгэн зорилго тодорхойлж байгаа бол ТОМООР СЭТГЭЭРЭЙ, эсвэл анхнаасаа зорилго тавихгүй байсан нь дээр - Go big or go home.

2. Алдахаас айх хэрэггүй

“Алдаа нь ахин шинээр эхлэх боломж юм. Гэхдээ энэ удаа илүү ухаалаг байх хэрэгтэй.” Хэнри Форд

💡Томас Эдисон гэрлийн чийдэнг хэдэн зуун удаагийн оролдлогын үр дүнд бүтээж чадсан. Түүнээс хэдэн зуун удаагийн бүтэлгүй оролдлогын дүнд та юу сурсан бэ хэмээн асуухад “ Би бүтэлгүйтээгүй, харин гэрлийн чийдэн хийж болохгүй олон арга замыг олж мэдсэн" хэмээн хариулжээ.Тэрээр алдааг амьдралын хичээл хэмээн хардаг бөгөөд юуг хийж болохгүй гэдгийг мэдэж авсан нь юуг хийж болоход хөтлөх хичээл гэдгийг олж мэдсэн.🔹Бүтэлгүйтсэн оролдлого, татгалзсан хариу болгон амжилтанд хүрэх түлхүүр юм.Алдаа болгоны араас бууж өгмөөр санагдах боловч алдаанаасаа суралцаж, урагш зүтгэх хэрэгтэй. Амжилтанд хүрэх арга замаа олж мэдэх ч юм билүү.

3. Шаргуу ажиллах чадвартай байх

Энгийн хүнээс хэд дахин илүү ажиллаж чадсан цагт та уулын оргил дээр зогсож байх болно. 1% нь авъяас, 99% нь хөдөлмөр хэмээх үгийг мэддэг бол амжилт хэмээх зүйл хийхийг хүсч, мөрөөдсөн зүйлийнхээ араас шаргуу хөдөлмөрлөсөн цагт ирдэг гэдгийг санах хэрэгтэй.

4. Алдахаас айх хэрэггүй

“Алдаа нь ахин шинээр эхлэх боломж юм. Гэхдээ энэ удаа илүү ухаалаг байх хэрэгтэй” Хэнри Форд

Томас Эдисон гэрлийн чийдэнг хэдэн зуун удаагийн оролдлогын үр дүнд бүтээж чадсан. Түүнээс хэдэн зуун удаагийн бүтэлгүй оролдлогын дүнд та юу сурсан бэ хэмээн асуухад “ би бүтэлгүйтэйгүй, харин гэрлийн чийдэн хийж болохгүй олон арга замыг олж мэдсэн хэмээн хариулжээ. Тэрээр алдааг амьдралын хичээл хэмээн хардаг бөгөөд юуг хийж болохгүй гэдгийг мэдэж авсан нь юуг хийж болоход хөтлөх хичээл гэдгийг олж мэдсэн.Бүтэлгүйтсэн оролдлого, татгалзалт болгон нь амжилтанд хүрэх түлхүүр юм. Алдаа болгоны араас бууж өгмөөр санагдах боловч алдаанаасаа суралцаж, урагш зүтгэх хэрэгтэй. Амжилтанд хүрэх арга замаа олж мэдэх ч юм билүү.

5. Амжилт гаргах няцашгүй шийдвэртэй байх

Амжилт гаргах чин хүсэл нь урагшлах гол хүч болж өгдөг учраас зорилгынхоо араас явах, няцахгүй байх боломжийг бий болгодог. Өөрийгөө чин сэтгэлээсээ дайчилж чадаагүй үед алдаа гаргаж бие махбодио болоод сэтгэл санаагаа өвтгөж орхидог. Зорилгоосоо няцах нь таныг амжилт гаргах өөр боломжуудаас холдуулах болно.Амжилт гаргах мэдээж хэцүү. Тууштай байж чадахгүй бол саад бэрхшээл давж барамгүй даваа мэт санагдана. Харин хүсэл тэмүүлэл байсан цагт алдаа нь замын голд таарах жижиг чулуу болж хувирах болно.

6. Эерэг оюун бодолтой байх ➕

"Эерэг оюун бодолтой хүн зорилгодоо заавал хүрдэг бол сөрөг бодолтой хүн яаж ч хичээгээд зорилгоо биелүүлж чадахгүй” АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон

✔Өөрийгөө чадна гэж итгэсэн цагаас эхлэн зөв оюун бодлыг өөртөө бий болно. Тиймээс сөрөг бодлуудаа эерэг бодлуудаар сольж өөрчлөх хэрэгтэй. Замд таарах хүнд хэцүү болгоныг саад бэрхшээл гэж харахаас илүүтэй амжилт хүрэхийн тулд хийх ёстой нэгэн даалгавар гэж хандаарай.Ингэж чадвал бэрхшээл танд нээх их төвөг удахгүй, хүмүүсийн эргэлзээ танд нөлөөлөхгүй ба том саад бэрхшээлүүд жижигхэн мэт санагдах болно.Good luck with staying positive!

7. Маргаанаас зайлсхийх

Маргаанаас зайлсхийх

“Амжилтын томьёоны нэг чухал орц бол хүмүүстэй хэрхэн сайн харилцаатай байх аргыг олж мэдэх явдал юм” АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельт

🤝Шилдэг манлайлагчид болон хамгийн нөлөө бүхий хүмүүс үүмээн самуун үүсгэж, бусдыг үл тоож, бусадтай маргадаггүй бөгөөд харин ч эргэн тойрныхонтойгоо найрсаг харилцаатай байдаг. Бусад хүмүүс тэдэнд дуртай байдаг. Тэднийг сайн яваасай, амжилттай байгаасай гэж хүсдэг. Энэ бол сайн манлайлагч байх гол түлхүүр юм.Энэ их энгийн. Хэрвээ та хүмүүстэй эелдэг, зөөлөн харьцаж, хэрэгтэй үед нь туславал тэд таны тухай эерэг хандлагатай болж, чухал үед танд туслахаас татгалзахгүй. Та тэдэнд өөрийн саналаа хэлвэл, тэд дагахаас татгалзахгүй.⛔Харин эсрэгээрээ эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ зөрчилдөж, маргаан үүсгэх нь хүмүүсийг таниас холдуулж, тусламж авч чадахгүйд хүргэнэ.Хамт олон болоод, эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ сайн харилцааг байгуулах нь хамгийн чухал зүйл юм. Таны тарьсан үр гэнэт нэг өдөр танд маш том тусыг хүргэх ч юм билүү? Гэхдээ хүмүүст тусласан учраас тэд надад илүү том тус хүргэх ёстой, надад сайнаар нөлөөлж, намайг дэмжих ёстой гэж бодож болохгүй шүү.

8. Амжилтанд хүрч чадна хэмээн өөртөө итгэх

Хэрвээ мөрөөдөж чадаж байвал хийж чадна гэсэн үг” Волт Дисней

Амжилт гэдэг нь аливаа хүн өөрийгөө хүрч чадна хэмээн төсөөлж болохуйц зүйл байх хэрэгтэй. Таны ур чадвар, боломж бололцоог үгүйсгэж байгаа хүмүүсийг та ялж гарах хангалттай хүч чадалтай. Таны мөрөөдөл талаар боллоо гээд бусад хүмүүс шиг өөрийгөө үгүйсгэх хэрэгггүй. Мөрөөдсөөр л бай!